COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Өөртөө 1.5 тэрбумаар хаус авсан Л.Пүрэвбаатарыг шүүхээс өршөөв

2020 оны 5 сарын 28

Arslan.mn

"Улаанбаатар төмөр зам" ХНН-ын дарга асан Л.Пүрэвбаатар салбарынхаа хөрөнгөөр 1.5 тэрбумын үнэтэй хаус хувьдаа авсан нь тогтоогдсон. Улсын дээд шүүхээс түүний хаусыг албадан хураан авах шийдвэрийг өнгөрсөн онд гаргасан юм. Харин түүнийг хэрхэн шийтгэх нь тодорхойгүй байсаар өнөөдрийг хүрлээ. Тэгвэл өнөөдөр Л.Пүрэвбаатарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг төлүүлэх анхан шатны шүүхийн шийдвэр гарчээ.

Шүүхээс  шүүгдэгч Л.Пүрэвбаатарыг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар гэм буруутай нь нотлогдсон гэж үзэж, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265.2 дахь зүйл ангид зааснаар зүйлчилснийг шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй ашигтай байдлаар шийдвэрлэх үндэслэлээр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265.1- т зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан “Өршөөл үзүүлэх тухай“ хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар, эрүүгийн хариуцлагаас чөлөөллөө.

Улмаар шүүгдэгч Л.Пүрэвбаатараас 8.830.443 төгрөг гаргуулж, хохирогч тал "Улаанбаатар төмөр зам" ХХН-т олгох, мөн Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцож шинжээчийн хөлс болох 2.688.000 төгрөгийг Мэргэшсэн хөрөнгийн үнэлгээний институтэд тус тус олгуулахаар шийдвэрлэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
4
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12
617428
17 эможи

Зочин
2020-06-04 08:35
Ийм л болохоор хулгайчид төрд орох гэж улайрч элийрч байна
Зочин
2020-05-29 14:15
1 тэрбумаас дээш бүх луйвар МАНАН д замхарна.
irgen
2020-05-29 07:39
ene metiin amitdiig buudhahad iadag um be
Иргэн
2020-05-28 22:01
Яана даа.
Зочин
2020-05-28 21:54
Энх
2020-05-28 21:00
МАН бгаа цагт ийм л бна
tom
2020-05-28 20:25
Байгаа газраасаа мөнгө хулгайлах хувьдаа хаус авахыг Монголын шүүх дэмжлээ!!!!
Иргэн
2020-05-28 19:28
төрийн албан тушаал хашиж байгаа нөхдүүдийн толгойг нь ингээд илээд байх уу төрийн гурван өндөрлөгөө
keyboard_arrow_up