COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ВИДЕО: СХД-ийн 20 хороонд байрлах “ДЭЭВРИЙН ХАР ЦААСНЫ“ агуулахад гал гарч байна

2020 оны 5 сарын 22

Arslan.mn

Сонгинохайрхан дүүрэгт гарсан гал түймрийг унтраахаар ажиллаж байна

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Оньдилт ХХК-ийн хашаанд их хэмжээний барилгын материал, хар лак, хар цаас шатаж байна гэсэн дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт 14:52 цагт ирсэн.

Дуудлагын дагуу Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар анги, нэмэлтээр Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14, 30, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн нийт 40 гаруй алба хаагч гал түймрийг унтраахаар ажиллаж байна.

Ойролцоогоор 4 га тайлбайд барилгын дээврийн хар лак, хар цаас их хэмжээний барилгын материал шатсан байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
2
sad an post
2
ouch an post
confuse an post
1
angry an post
617298
6 эможи

Зочин
2020-05-23 10:33
keyboard_arrow_up