COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Орхоны Засаг дарга Д.Батлутыг АТГ дахин шалгаж байна

2020 оны 5 сарын 20

Орхон аймгийн Засаг дарга Д.Батлутыг Авлигатай тэмцэх газраас дахин шалгаж эхэлжээ.  Эх сурвалжийн бидэнд ирүүлсэн мэдээллээр түүнийг эрх мэдлээ урвуулан ашиглаж, улсад хохирол их хэмжээ учруулсан асуудлаар шалгаж байгаа аж. 

Тодруулбал, Д.Батлут Орхон аймгийн Мэдээлэл холбооны сүлжээ төрийн өмчид компанид тендер зарлалгүйгээр 300 сая төгрөгийн шууд худалдан авалтын ажлыг өгчээ.  Эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж их хэмжээний үнийн дүнтэй ажлыг нэг компанид давуу эрх олгон өгсөн энэ үйлдлийг хуулийн байгууллага ийнхүү шалгаж байгаа юм байна.

Сануулахад, одоогоос жил гаруйн өмнө Д.Батлутыг “Эрдэнэт” үйлдвэрийн Орхон аймагт төлөх ёстой байсан 579 сая төгрөгийн газрын төлбөрт суутгах замаар аймгийн удирдлагууд нь том оврын автомашинуудыг авч унасан талаарх баримтууд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж байв.  Уг асуудлаар АТГ-аас өнгөрөгч дөрөвдүгээр сард хэрэг бүртгэл нээж шалгаж, прокурорт хаагдсан байдаг.

Орхон аймгийг 2016-2020 онд удирдаж, өдгөө барьцаа ахиулан хууль УИХ-ын гишүүнд өрсөлдөхөөр эрхээ аваад байгаа түүнийг хийсэн хэргээ хаацайлж, уснаас хуурай гарахаар оролдож байна гэж хардах хүмүүс цөөнгүй байна.

Учир нь Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас эрх мэдлээ ашиглан 150 сая төгрөг авсан, мөн хөнгөн блокны үйлдвэр барих нэрээр иргэн Б.Цэцэгмаад 50 сая төгрөгийг олгоход нь албан тушаал, танил талаа ашиглан нөлөөлсөн байж болзошгүй мэдээлэл байгаа юм. 

Дээрх хэргүүдтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг бид удахгүй хүргэх болно.

Б.Орхон

Эх сурвалж: ZUV.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
617238
1 эможи
keyboard_arrow_up