COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ЦАГ АГААР: Улаанбаатарт гурван өдөр дараалан БОРОО орно

2020 оны 5 сарын 19

Arslan.mn

2020 оны тавдугаар сарын 19-ний 20:00 цагаа­с тавдугаар сарын 20-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон зүүн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.                                                                                                                                                

Салхи: Баруун аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар их төлөв баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 13-15 метр хүрч зөөлөн шороон  шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр 1 градус хүйтнээс 4 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 12-17 градус, бусад нутгаар 6-11 градус, өдөртөө  нутгийн хойд хэсгээр сэрүүсч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Орхон-Сэлэнгийн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 14-19 градус, Хэнтэйн уулс, Туул, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр 17-22 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 29-34 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

Arslan.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 2-4 градус, бусад хэсгээр 7-9 градус, өдөртөө сэрүүсч 16-18 градус дулаан байна.

Тавдугаар сарын 21-нд зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд баруун болон төвийн аймгуудын зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно. Салхи 21, 22-нд ихэнх нутгаар, 23, 24-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч шороон шуурга шуурна. Хугацааны эхээр нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Хангай, Хөвсгөлийн уулс, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус, Алтайн уулс, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 15-20 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 12-17 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.

Эх сурвалж: tsag-agaar.gov.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
27
haha an post
6
wow an post
5
yay an post
8
sad an post
5
ouch an post
2
confuse an post
7
angry an post
3
617224
114 эможи

Зочин
2020-05-19 18:07
keyboard_arrow_up