COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх зорилгоор “НЭГ БҮРЧИЛСЭН ХЯНАЛТ”-ыг нээж ажиллуулж байна

2020 оны 5 сарын 19

Arslan.mn

Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн гуравдугаар хэлтэст хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй гомдол мэдээлэл 2018 онд 2850, 2019 онд 2587 бүртгэгдэж шалгагдсанаас 2018 онд 618 иргэн, 2019 онд 678 иргэнийг шүүхээр шийдвэрлүүлж ажиллажээ.

Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй гомдол мэдээлэл 2018 оны эхний 04 дүгээр сард 1232, 2019 онд эхний 04 дүгээр сард 693, 2020 оны эхний 04 дүгээр сард 1394 бүртгэгдэж шалгагдсанаас 2018 оны эхний 04 дүгээр сард 253 иргэн, 2019 оны эхний 04 дүгээр сард 224 иргэн, 2020 оны эхний 04 дүгээр сард 245 иргэнийг шүүхээр шийдвэрлүүлсэн.

Бүртгэгдсэн гомдол мэдээллийг 2019 оны мөн үетэй харилцуулахад 701 нэгжээр буюу 49,7 хувиар өссөн, шүүхэр шийдвэрлүүлсэн байдал 21 нэгжээр буюу 91,4 хувиар өссөн, хэргийн шийвдэрлэлт ахисан үзүүлэлттэй байна.

Дуудлага, гомдол мэдээллийн өссөн шалтгаан нь шинэ төрлийн коронавирус /Ковид-19/ халдварт өвчин гарсантай холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын захирамж гарч, хөл хорио тогтоон улмаар иргэд ахуйн хүрээнд архидан согтуурах явдал ихэсч, архидан согтуурсны улмаас хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага, гомдол мэдээлэл нэмэгдэх шалтгаан болжээ.

Иймд тус цагдаагийн хэлтсээс гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага мэдээлэлд дүн шинжилгээ хийж удаа дараа дуудлага мэдээлэл ирүүлсэн, ар гэртээ агсам тавьсан, шүүхээр удаа дараа баривчлагдсан иргэдэд хяналт тавих, дахин гэмт хэрэг, зөрчил гаргуулахгүй байх зорилгоор “Нэг бүрчилсэн хяналт”-ыг нээж зохион байгуулалтын арга хэмжээ авч, нийт 76 иргэнийг хяналтад аван тухайн иргэдийн засрал хүмүүжлийн байдалд анхаарч, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага мэдээллийг бууруулах зорилготойгоор ажиллаж байна.

Arslan.mn

Хяналтад авагдсан иргэдийн нэрсийн жагсаалтыг эрсдлийн түвшний байдлаар нь улаан, шар, цэнхэр өнгөөр ялгаж тэмдэглэсэн.

Улаан өнгөөр тодруулсан иргэд нь гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл удаа дараа ирүүлсэн, зөрчил үйлдэж 3-аас дээш удаа баривчлагдсан, архины албадан эмчилгээнд хамрагдаж байсан, эрсдлийн түвшин өндөр, зан суртахууны хувьд ч хэрцгий догшин авиртай, архины хамааралтай иргэд, шар өнгөөр тодруулсан иргэд нь гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл 2-оос дээш удаа ирүүлсэн, зөрчил үйлдэж 1-2 удаа баривчлагдсан, эрсдлийн түвшин дунд зэрэг, зан суртахууны хувьд архи согтууруулах ундаа хэрэглэх нь их боловч энэ төрлийн зөрчил дахин гаргахгүй байх боломжтой иргэд, цэнхэр өнгөөр тодруулсан иргэд нь гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл 1-2 удаа ирүүлсэн, зөрчил үйлдэж 1 удаа баривчлагдсан, эрсдлийн түвшин бага, зан суртахууны хувьд хэвийн, байнгын архи согтууруулах ундаа хэрэглэдэггүй, засарч хүмүүжих боломжтой иргэд гэж 3 өнгөөр ялгаж онцолсон.

Нэг бүрчилсэн хяналтын хувийн хэргийг нээсний ач холбогдол нь хүчирхийлэл үйлдэгч удаа дараа зөрчил гаргагч нартай нэг бүрчлэн тулж ажиллах, дахин энэ төрлийн дуудлага мэдээлэл ирүүлэхгүй байх, гэр бүлийн хүчирхийлэл үйлдүүлэхгүй, таслан зогсоох арга хэмжээг авч, амар тайван, элэг бүтэн гэр бүлийг хамтдаа бий болгох зорилготой юмаа.

Arslan.mn

БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН ГАЗРЫН ГУРАВДУГААР ХЭЛТЭС

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
617210
0 эможи
keyboard_arrow_up