COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан

2020 оны 5 сарын 14

Arslan.mn

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: 15-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 16,17-нд нутгийн зүүн хагаст нойтон цас орж, салхи ихэнх нутгаар секундэд 18-20 метр, говь, тал хээрийн нутгаар секундэд 26-28 метр хүртэл ширүүсч, хүчтэй цасан болон шороон шуурга шуурахыг онцгойлон анхааруулж байна.

2020 оны 05 дугаар сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Говь-Алтайн нуруу, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч шороон шуурга шуурна. Монгол-Алтайн нуруу, Завхан голын эх, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Улз, Халх голын хөндийгөөр 16-21 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 26-31 хэм, бусад нутгаар 21-26 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч шороон шуурга шуурна. 23-25 хэм дулаан байна.

2020 оны 05 дугаар сарын 15-наас 05 дугаар сарын 19-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

15-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 16, 17-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орно. Салхи 15-нд ихэнх нутгаар, 16, 17-нд нутгийн зүүн хагаст секундэд 18-20 метр, зарим үед секундэд 26-28 метр хүрч хүчтэй шороон болон цасан шуурга шуурна. 15-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 16, 17-нд нутгийн зүүн хагаст сэрүүсч Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан, Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 18-23 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 9-14 хэм дулаан байна. 17-нд нутгийн баруун хэсгээр, 18-нд ихэнх нутгаар дулаарна.

ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
617035
0 эможи
keyboard_arrow_up