COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 07, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

“Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал асан Д.Ариунболдыг албадан саатууллаа

2020 оны 5 сарын 06

Arslan.mn

Эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан байж болзошгүй нэг бус хүнийг хууль сахиулах байгууллагынхан албадан саатуулж, шалгаж эхэллээ. Тухайлбал, уржигдар орой “Эрдэнэс Тавантолгой” компанийн ерөнхий захирлаар ажиллаж байсан Д.Ариунболдын гэрт нэгжлэг хийж, улмаар ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид албадан саатуулсан байна. 2016-2018 онд дээрх албан тушаалыг хашиж байсан түүнийг баривчилсан шалтгааны талаар зарим мэдээллийн хэрэгслээр “Тавантолгойн ордоос алдагдсан нүүрсний хулгайтай холбоотой байж болзошгүй. “Эрдэнэс Тавантолгой”-н тусгай зөвшөөрөлтэй талбайгаас 268.3 мянган тонн нүүрс хулгайд алдагдсан” хэмээн бичжээ. 2011 онд алга болж, 2013 онд хууль сахиулах байгууллагад шалгасан уг хэрэгт түүнийг ямар учраас холбогдуулсан талаар баттай эх сурвалжуудаас тодруулахад “Сэжигтнээр тооцон албадан саатуулсан нь үнэн. Яллагдагчаар тооцон үргэлжлүүлэн цагдан хорих, эсэхийг өнөөдөр шүүх шийдвэрлэнэ. Чухам ямар хэрэгт буруутгаж буй талаар одоогоор мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм.

“Эрдэнэс Тавантолгой”, орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ийн дундын мөргөцгөөс сонгууль, наадам дамнуулаад хулгайгаар нүүрс олборлосон ч төлбөр нь сураггүй болсон, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгууль, Үндэсний их баяр наадамд монголчууд анхаарлаа хандуулсан үед гэрээ байгуулж, нүүрс хилээр гаргахдаа хахууль авсан байж болзошгүй гэх мэдээлэл ч байгаа юм. Харин албаны эх сурвалжууд “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал асан Д.Ариунболдыг Эрүүгийн хуулийн 22.4-2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан” хэрэгт холбогдуулж, сэжигтнээр цагдан хорьсон. Түүнтэй хамт иргэн Ж.Зоригтбаатарыг ч шалгаж байгаа” гэлээ.

Бэлтгэсэн: Г.Равжаа

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
616860
0 эможи
keyboard_arrow_up