COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

“Энэ сарын 30-нд зөвхөн Сөүлээр дамжиж байгаа буюу транзитаар ирэх хүмүүсийг л авна“

2020 оны 4 сарын 23

Arslan.mn

Улсын Онцгой Комиссын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. 

УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр "Гадаадаас иргэдээ татах ажиллагаатай холбоотойгоор гадаад улсад байгаа иргэдээс их хэмжээний өргөдөл ирж байна. Өргөдлийг хүлээн авч, дүн шинжилгээ хийх ажлын хэсгийн бүрэлдэхүүн нь тагнуул, цагдаагийн байгууллагын хяналтан дор ажиллаж байна. Өргөдлийг зөвхөн Шуурхай штабад ирүүлнэ үү. Үүнд Шуурхай штаб болон Консулын газарт хамтран дүн шинжилгээ хийж байгаа.Гадаад улсаас иргэдээ татан авахаар дөрөвдүгээр сарын 30 болон тавдугаар сарын 2-нд тусгай үүргийн нислэг үйлдэж, 500 орчим иргэнээ татахаар болсон.

Харин уг нислэгүүдийн хуваарь, зохион байгуулалтыг дараах байдлаар өөрчилсөн. Тодруулбал,

  • Сөүл-Улаанбаатар чиглэлд дөрөвдүгээр сарын 30-нд хийх тусгай үүргийн нислэгээр бусад улсаас Сөүлээр дамжиж байгаа буюу транзитаар ирэх хүмүүсийг л авахаар төлөвлөжээ. Учир нь дамжиж ирж байгаа иргэдээ БНСУ-д байгаа иргэдтэй холихгүйн тулд гаргасан шийдвэр юм. 
  • Тавдугаар сарын 1-нд БНСУ-аас хүндэтгэн үзэн шалтгааны улмаас эх орондоо ирэх хүсэлтээ өгсөн иргэдийг авна.
  • Тавдугаар сарын 2-нд Герман улсын Франкфурт хот руу нислэг үйлдэж монгол иргэдээ авахаар болсныг мэдээллээ. " гэв. 

ШУУД ҮЗЭХ: 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
616406
0 эможи
keyboard_arrow_up