COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Б.Ууганбаяр: Сэжигтэй тохиолдол байх юм бол ХӨСҮТ-д, бусад өвчтэй зорчигчийг Цэргийн төв эмнэлэг рүү тэвээрлэнэ

2020 оны 4 сарын 03

Arslan.mn

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлэл хийж байна.

Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр УОК-ын даргад Япон улсаас ирж буй тусгай үүргийн нислэгийн талаар танилцууллаа. 

Тэрбээр "Бид нислэг болгоны өмнө урьдчилсан бэлтгэл хангадаг. Онгоц дотор мэргэжлийн байгууллагын хоёр хүн үүрэг гүйцэтгэсэн. Хүмүүсийн халууныг үзэж, сэжигтэй шинж тэмдэг илэрсэн хүмүүсийг бусад зорчигчдоос тусгаарлах зэрэг арга хэмжээ авч ажиллаж байгаа. 

Энэ удаагийн нислэгээр

  • өндөр настан 30 гаруй хүн,
  • эрүүл мэндийн шалтгаантай 10 гаруй хүн,
  • хүүхэд 10 гаруй, 
  •  дамжин ирж байгаа 55 зорчигч,
  • жирэмсэн эмэгтэй гурав бусад 151 зорчигч байна гэсэн урьдчилсан мэдээг ирүүлсэн. 

Сэжигтэй тохиолдол байх юм бол ХӨСҮТ-рүү тээвэрлэнэ. Өөр өвчтэй зорчигчийг Цэргийн төв эмнэлэг рүү тэвээрлэнэ. Нислэгээр ирж байгаа хүмүүсийг аль болох нэг дор байлгах бодлого барьж байгаа" гэв.  

Тусгай үүргийн онгоцыг хүлээн авахад 126 албан хаагч оролцож байна. Цагдаа, онцгой, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв,  Авто тээврийн үндэсний төвд үйлчилгээ үзүүлдэг компаниуд, мөн сувилал, зочид буудлаар үйлчилгээ үзүүлж буй хувийн хэвшлүүд хамтран ажиллаж байна гэдэг мэдээллийг албаныхан өглөө.

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
615635
3 эможи
keyboard_arrow_up