COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Токиогоос монгол иргэдийг авчрах тусгай үүргийн онгоц ХӨӨРЛӨӨ

2020 оны 4 сарын 02

Arslan.mn

Токиогоос Монгол иргэдийг татан авах нислэгт өөрчлөлт орсон талаар УОК-ын Шуурхай штабаас өчигдөр мэдээлэл хийлээ. 

Улаанбаатараас Токио чиглэлийн нислэг үйлдэх онгоц өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 2-ны 13:05 минтуд хөөрч, Токиод орон нутгийн цагаар 19:00 цагт буухаар болсон.

Тусгай үүргийн онгоц маргааш 08:30 цагт Наритагаас хөөрөн 13:05 цагт Улаанбаатарт бууна. Нислэгээр ХӨСҮТ-ийн эмч нар, МХЕГ-ын улсын байцаагч нар явж байгаа  бөгөөд тусгай нислэгээр эх орондоо ирэх иргэд эмч, байцаагч нарын тандалт, асуумж судалгаанд бүрэн дүүрэн, үнэн зөвөөр хариулахыг УОК, ЭМЯ-аас анхаарууллаа.

Нийт 255 зорчигч ирэхээс өндөр настан 31, эрүүл мэндийн шалтгаантай болон хөгжлийн бэрхшээлтэй 12 иргэн байна. Мөн бага насны хүүхэдтэй гэр бүлүүд, 16 хүүхэд, бусад улс орноос дамжин ирж байгаа 52 иргэн, жирэмсэн 4 эмэгтэй ирнэ гэсэн судалгаа урьдчилсан байдлаар гарчээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
615570
1 эможи
keyboard_arrow_up