COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Нууц зоорьтой мөрийтэй тоглоомын газрыг илрүүлж, 7 хүнийг саатуулжээ

2020 оны 3 сарын 31

Arslan.mn

Чингэлтэй дүүргийн прокурорын газар болон Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газар хамтран гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд тус дүүргийн зарим хороодоор гэнэтийн шалгалт хийжээ.

Шалгалтын үеэр  Чингэлтэй дүүргийн 1-р хороонд байрлах “Жүр үр” компанийн төв байрны залгаа, найман айлын орон сууцанд нэр бүхий долоон иргэн мөрийтэй тоглож байсныг үйлдэл дээр нь илрүүлж, саатууллаа.

Чингэлтэй дүүргийн прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч Т.Оргил-Очир “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 зүйлд заасан мөрийтэй тоглоом зохион байгуулах гэсэн мэдээллийг аваад Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн бие бүрэлдэхүүн прокурорын  хяналтын  дор  хойшлуулшгүй ажиллагаа явуулж байна” гэлээ.

Мөн тус иргэдийн  мөрийтэй тоглож байсан байрыг тусгай зориулалтаар тохижуулсан аж. Шалгалтын явцад хивсэн доороо нууц зоорь хийж, гадна хэсгээ хяна камерын систем суурилуулсан байсан нь илэрсэн байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
615472
2 эможи
УЕПГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up