COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 12, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Японоос ирэх иргэдэд суудлаа яаралтай баталгаажуулахыг сануулав

2020 оны 3 сарын 31

Arslan.mn

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Япон улсаас иргэдээ авчрах тусгай нислэгийг МИАТ ТӨХК-иас ирэх сарын 3-ны өдөр хийхээр болсон.

Тус нислэгээр ирэхээр бүртгүүлсэн иргэд 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 12:00 цагаас өмнө Монгол Улсад ирээд тусгаарлагдах байр, хоолны зардлаа Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН банк 5084538375/ дансанд хийж, суудлаа баталгаажуулна уу. 

Иргэдийг 21 хоног тусгаарлах байр, хоолны зардал хоногийн 50 000 төгрөг буюу нийт 1 050 000 төгрөг, 0-5 настай хүүхэд төлбөргүй, 6-18 хүртэлх насны хүүхэд хоногийн 30 000 төгрөг буюу нийт 630 000 төгрөг байна. Төлбөрийг бүрэн барагдуулсны дараа онгоцны суудлыг баталгаажуулна.

Төлбөр хийхдээ Овог, Нэр, Регистрийн дугаар болон байрны төлбөр  гэдгийг тодорхой бичихийг анхаарна уу.

Түүнчлэн тусгаарлах байр, хоолны зардлыг АТМ-ээр төлөхгүй, зөвхөн банкны теллерээр эсвэл мобайл банк, интернэт банкаар төлөх боломжтой гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
615443
2 эможи
keyboard_arrow_up