COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 14, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг батлан даалтаар суллажээ

2020 оны 3 сарын 26

Arslan.mn

Нийслэлийн МАН-ын дарга асан Ц.Сандуй, “Шинэ монгол хаад” группийн Ерөнхийлөгч А.Ганбаатар нарыг энэ сарын 24-ний өдрийн 16:52 цагт батлан даалтаар суллажээ.

Өнгөрөгч оны аравдугаар сарын 31-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ц.Сандуй А.Ганбаатар нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, 4 жилийн хорих ял оноосон билээ. 

Харин Ц.Сандуй А.Ганбаатар нар анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг эсэргүүцэж, Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байдаг.

Ингээд Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс тэдэнд холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж, тэдэнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээгээд байсан юм. 

Тэгвэл өчигдөр /2020.02.25/ Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ц.Сандуйд цаашид цагдан хорих арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзээд түүнийг сулласан байна. Харин одоогоор энэхүү тухай Шүүхийн албан ёсны хэвлэлийн мэдээ хараахан гараагүй байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
615297
3 эможи
keyboard_arrow_up