COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Б.УУГАНБАЯР: ОХУ-аас ирсэн оюутнууд хоолоо голж, янз бүрийн зүйл нэхэж байна

2020 оны 3 сарын 23

Arslan.mn

Улсын онцгой комиссоос байгуулсан шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл /2020.03.23/ хийлээ.

ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр "Өнөөдрийн байдлаар 2031 хүн тусгаарлагдах байранд байна. Тусгаарлах байрууд ачаалалтай байна. Улаанбаатар хотын ойролцоох амралт, сувиллын газруудыг судалж байгаа. Төмөр замын байгууллагаас Баянбуурал амралтад иргэдийг байрлуулах боломжтой гэдгээ хэлсэн. 

Баян-Өлгий аймгийн халдвар хамгааллын дэглэмийн асуудал одоо жигдэрч байна. Хүндрэл бэрхшээл байсан. Халдвар хамгааллын дэглэм гэдэг тоглоом биш. Хэн дуртай нь өөрийнхөөрөө байдаг асуудал биш. Багабаян амралтын газарт очлоо. Халаалтын асуудлыг шийдсэн. Шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна. 

Алтанбулагийн боомт дээр 8 байцаагч ажиллаж байна. Сүүлийн үед ОХУ-аас оюутнууд их ирж байна. Тус оюутнуудын ар гэрийнхэнд хандаж хэлэхэд "Тусгаарлах байранд байхдаа дүрэм журмыг ягштал дагаж мөрдөөрэй" гэж үр хүүхэддээ хэлээрэй. Хоол голсон, янз бүрийн юм нэхсэн асуудал байна. Бид халдвар хамгааллын дэглэмээ мөрдөж ажиллаж байгаа шүү. Учир зүйгээ олоод байвал ямар нэгэн хүндрэл гарахгүй" гэв. 

Мөн энэ үеэр ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан "Эрүүл мэндийн яаманд хариуцлагатай албан тушаал хашиж байсан хүн хуурамч мэдээлэл тараасан. Үүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Нийт дөрвөн хүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Мөн тусгаарлалтад байгаа оюутан, залуус нэг өрөөндөө цугларч хөзөр тоглох зэргээр тусгаарлалтын дэглэм зөрчсөн асуудал үүссэн. Энэ бол онцгой нөхцөл байдлын тусгаарлах байр болохоос биш зочид буудлын өрөө биш гэдгийг анхаарах хэрэгтэй байна" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
7
haha an post
15
wow an post
11
yay an post
2
sad an post
15
ouch an post
4
confuse an post
7
angry an post
144
615165
308 эможи
keyboard_arrow_up