COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Ж.Амгалан: Цагдаагийн байгууллагаас УЛС ОРОН ДАЯАР иж бүрэн ХЯНАЛТ тавьж байна

2020 оны 3 сарын 23

Arslan.mn

Өнөөдрийн байдлаар хаана хэдэн иргэн ажиглалт, тусгаарлалтад байгаа талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл хийж, нөхцөл байдлыг танилцууллаа. 

ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан "Цагдаагийн байгууллагаас улс орон даяар иж бүрэн хяналт тавьж байна. Үүний үр дүнд гаднаас халдвар зөөвөрлөгдөн орж ирэхээс бусад тохиолдолд Монгол Улсад вирусийн халдвар гараагүй гэдгээ нотолсон. 

Одоогийн байдлаар орон нутагт ажиглалт, тусгаарлалтад буй иргэдийн тоог дараах байдлаар танилцуулав. Тодруулбал:

  • Ховд аймагт ажиглалтад гурван хүн байна. Аймгийн онцгой комисс бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байгаа.
  • Увс аймагт 58 хүн, нэг гадаад иргэн ажиглалтад байна. Мөн Боршоо боомтоор орж ирж буй машинуудад хяналт тавьж байгаа.
  • Завхан аймгийн Тэсээр нэг хүн явганаар орж ирсэн тул тухайн өдөр нь ажиглалтад авсан.
  • Дархан-Уул аймагт ачаалал нэмэгдсэн тул Орхон аймагт 86 хүнийг ажиглалтад авсан. МХЕГ, ОБЕГ, цагдаагийн байгууллагын Ажлын бүлэг ажиллаж байна.
  • Дархан-Уул аймагт 173 хүн ажиглалтад, нэг хүн тусгаарлалтад байгаа. Ачаалал хэвийн байна.
  • Сэлэнгэ аймагт ачаалал ихтэй байгаа. Нийтдээ 186 хүн ажиглалтад байна. Цаашид ч ачаалал нэмэгдэхээр төлөвтэй.
  • Дорнодод ажиглалтад 10 хүн бий.
  • Дорноговь аймгийн уурхайд хорио цээр тогтоосон байна. 

Харин Улаанбаатар хотод нийт 10 газарт иргэдийг тусгаарлаж, ажиглалтад авжээ.

Мөн Турк улсын ЭСЯ-нд хоёр хүн ажиглалтад авсан байна.

Нийт ажиглалтад, тусгаарлалтад байгаа иргэдийн 14 хоног нь дууссаны дараагаар дахин 14 хоног гэртээ өөрийгөө тусгаарлахыг Эрүүл мэндийн яамнаас зөвлөж байгаа. Энэхүү дэглэмээ сахихгүй бол иргэдийн гэрийн үүдэнд "Тусгаарлалт 14 хоног" гэх наалт наах бөгөөд наалт наасан газарт орохгүй байж, тойрч явна" гэв.  

Түүнчлэн цагдаагийн байгууллагаас үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдынхаа аюулгүй байдлыг хангах, халдвараас сэргийлэх мэдлэг олгохоор гарын авлагыг гарган тараажээ.

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
615162
10 эможи
keyboard_arrow_up