COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Уул, жалгаар явж хөдөлгөөнд оролцохыг завдсан 15 тээврийн хэрэгслийг журамлав

2020 оны 2 сарын 27

Arslan.mn

Улсын Онцгой комиссын энэ сарын 26-ны өдрийн хуралдаанаар улс, хот хоорондын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2020.03.03-ны өдрийн 08:00 цаг хүртэл хязгаарлалтыг сунгах шийдвэр гарсантай холбогдуулан өчигдөр /2020.02.26/ аймгийн Онцгой комисс хуралдаж, орон нутгийн зорчигч тээвэр, аймаг сум, сум хоорондох, сум баг хоорондох хувийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 08:00 цаг хүртэл түр зогсоох шийдвэр гаргасан.

Үүнтэй холбоотойгоор хот хоорондын авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо болон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын хэмжээнд бүсчилсэн хяналтын 12 пост гарган хяналт шалгалтыг эрчимжүүлэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг дроноор хянаж байна.

Arslan.mn

Өнөөдөр /2020.02.27/ хяналтын нэг цэг дээрх нөхцөл байдлыг харахад онцгой комиссын зөвшөөрөл /нэвтрэх бичиг/ байхгүй, мөн хулгайн зам /уул, жалга/-аар явж замын хөдөлгөөнд оролцохыг завдсан 15 тээврийн хэрэгсэл саатуулагдлаа.

Иймд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад зам хаачихсан тодорхой мэдээллүүдийг хэвлэл мэдээлэл, цахим хуудсаар хүргэж байгаа энэ үед хулгайн замаар гарч цасанд суух, төөрөх зэрэг эрсдэлд орж холбогдох байгууллагуудад хандахад таныг очиж аварна. Гэхдээ гарсан зардлыг иргэн та өөрөө төлөх болно.

Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйл.Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих.
1.Гамшиг, аюулт үзэгдэл, осол, аюул, гамшгийн эрсдэлийн талаар олон нийтийг төөрөгдүүлэх мэдээ, мэдээлэл түгээсэн, эсхүл эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын дэглэмийг зөрчсөн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж заасан байдаг.

Arslan.mn

Эх сурвалж: Цагдаагийн ерөнхий газар
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
4
confuse an post
1
angry an post
614166
12 эможи

Зочин
2020-02-28 10:46
Ийм малнуудад хүлээлгэх хариуцлгыг чангатгах , онцгой байдлын үед үйлчилдэг тусдаа хуультай баймаар , тэр хуулиндаа үнэ нэмсэн , хорио цээрийн журам зөрчсөн, худал мэдээлэл тараасан хүмүүст хүлээлгэх хариуцлагыг чангатгах хэрэгтэй эцсийн эцэст улс орны аюулгүй байдалд хамаатай зүйл
Зочин
2020-02-27 16:32
Zow zow
zuv
2020-02-27 16:14
gehdee gertee harsan bol yamaadaa bolj bn mashin yah ve tegj bgaad avchina
zochin
2020-02-27 16:02
albadan hudulmur erhluul yas mahand n medruul
Зочин
2020-02-27 15:45
ene garuudad huuli vilchlehgvi gej bodson ym bhdaa chaavaas
ЦЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up