COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 07, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Халдвар бүртгэгдсэн улсаас ирснээ нууж Алтанбулагийн боомтоор нэвтрэхийг оролджээ

2020 оны 2 сарын 26

Халдвар бүртгэгдсэн улсаас ирснээ нууж Алтанбулагийн боомтоор нэвтрэхийг оролджээ

Коронавирусийн халдвар бүртгэгдсэн эрсдэлтэй улсаас ирснээ нууж, мэдээллээ буруу өгсөн иргэнийг шалгуулахаар хуулийн байгууллагад хандаад байгаа тухай Эрүүл мэндийн яам мэдээллээ. Тодруулбал, вирусийн өвчлөл өндөр байгаа БНСУ-аас ирж буй иргэдийг тусгаарлах тухай мэдээлэл авсан зарим хүмүүс ирэх чиглэлээ өөрчлөн ОХУ-ын Эрхүү хот руу нисэж улмаар Алтанбулагийн боомтоор Монголд нэвтрэх гэж оролджээ. Тиймээс Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор ирж буй иргэдэд хяналт тавих, тусгаарлан сэргийлэх ажлыг зохион байгуулж байна.

Иргэд өвчлөл илэрсэн газар руу аялахгүй байх, хэрвээ аялсан тохиолдолд хилийн хяналтад аяллын түүхээ үнэн зөв мэдүүлэх, өөрийгөө 14 хоног тусгаарлах,  шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагад хандахыг зөвлөж байна. Монгол Улс өндөржүүлсэн бэлэн байдалд буй эгзэгтэй цаг үед иргэн хүн буруу мэдээлэл өгч, хариуцлагагүй хандах тохиолдолд хуулийн байгууллагад шалгуулна гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
614115
6 эможи

zochin
2020-02-28 11:35
Iim uhamsargvi teneg ymnuudiig arga hemjee aw
Зочин
2020-02-26 17:06
Маш сайн ажиллаж байна манайхан бахархаж байна.Оркуудыг өршөөх хэрэггүй
Зочин
2020-02-26 16:16
Ямар хар амиа өодсон зантаы гэр бүл цаашлаад улс орныхоо олон мянган иргэдийг боддоггүй
Зочин
2020-02-26 14:28
mash zuw.iim uhamsargui humuust hatuu arga hemjee awaarai.
зочин
2020-02-26 14:00
Сайн байна Иймэрхүү тэнүүлч доншуурчин Аав ээж ах дүү үр хүүхдээ бодох ухааралгүй тэнэгүүдийг хатуу чанга шийтгэхгүй бол дараагийн тэнэгүүд нь давтана шүү
Зочин
2020-02-26 12:24
keyboard_arrow_up