COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЭМЯ: Иргэд хилийн боомтоо өөрчилж орж ирэх тохиолдол гарч байна

2020 оны 2 сарын 26

коронавирус зураг-н зурган илэрц

ЭМЯ-наас шинэ коронавируст халдвар /COVID-19/ дэлхийн олон оронд нэмэгдсээр байгааг дахин мэдээллээ.

Тухайлбал, Хорват улсад анхны тохиолдол бүртгэгдсэн бол өвчлөл эрчтэй тархаж буй Италид өвчний тохиолдол 54-өөр, нас баралт 2-оор нэмэгдсэн байна. Иран улсад 20 гаруй тохиолдол нэмэгджээ.  БНСУ-д өвчлөл 893 байсан бол 977-д хүрч 53 тохиолдлоор нэмэгдсэн байна. Австри улсад халдварын анхны 2 тохиолдол бүртгэгджээ. Тархвар судлалын судалгаагаар Италитай хиллэдэг мужаас өвчлөл гарчээ. Тиймээс өвчлөл гарсан бүс нутагт аялсан хүмүүс өвчлөх магадлал өндөр байгаа учраас иргэдийг сонор сэрэмжтэй байхыг тус яамнаас анхаарууллаа.

Үүнээс гадна иргэд мэдээллээ буруу бөглөж байна. Хилийн хяналтад мэдээллээ үнэн зөв өгөх ёстой. Мэдээллээ буруу өгсөн тохиолдол гарч байна. Жишээ нь, Дэгү хотод сурдаг хүүхэд орж ирээд зургаа сельфидээд тавьсан байх жишээтэй. Энэ тохиолдолд хууль хяналтын байгууллагаар шалгуулж байна. Монгол Улс өндөржүүлсэн бэлэн байдалд шилжээд, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал дэлхий нийтэд үүсээд байгаа үед иргэд өөрсдөө ухамсартай хариуцлагатай байх ёстой" хэмээв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
614106
0 эможи

Зочин
2020-02-26 12:23
keyboard_arrow_up