COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“Говь-Алтай аймгийн удирдлагууд согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон“

2020 оны 2 сарын 19

Arslan.mn

2020 оны хоёрдугаар сарын 18-19-нд шилжих шөнө Говь-Алтай аймагт нэгэн бүсгүй амиа алдсан хэрэг гарсан. Тус хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газраас албан ёсны мэдээллийг өглөө.

Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад М.Мөнхшүр "Өнөөдөр өглөө буюу хоёрдугаар сарын 19-ний үүрийн 04 цаг 20 минутын орчимд Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд иргэн автомашиндаа нас барсан байна гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн.

Дуудлагын дагуу Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүн, мөн ахлах мөрдөгч нарын ахалсан бүрэлдэхүүн хэргийн газарт ажиллалаа. Хэргийн газарт 30 настай эмэгтэй Б гэгч нас барсан нөхцөл байдал тогтоогдоод шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

Урьдчилсан байдлаар аймгийн Засаг дарга, удирдлагууд болон бусад нэр бүхий субьектүүд аймгийн Засаг даргын газрын аль нэг өрөөнд архидан согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. 

Талийгаач Б ямар шалтгааны улмаас нас барсныг тогтоохоор Шүүх эмнэлэгт задлан шинжилгээг томилон шинжээчийн дүгнэлт гарахыг хүлээж байна. " гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
1
613926
4 эможи

Зочин
2020-02-19 16:01
keyboard_arrow_up