COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Т.Түмэнжаргал: Ил задгай ХУДАЛДАА хийвэл 50 мянган төгрөгөөр ТОРГОНО

2020 оны 2 сарын 19

Arslan.mn

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас шинэ коронавирусийн эрсдлээс сэргийлэхээр хийж буй хяналт шалгалтын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Үйлдвэр, үйлчилгээний хэлтсийн дарга Т.Түмэнжаргал “Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлийг тушаал, шийдвэрүүдэд тодорхой тусгаад байна. Мэргэжлийн хяналтын байгууллагаас улсын хэмжээнд 3200 гаруй худалдаа үйлчилгээний газруудад хяналт шалгалт хийлээ.

 Уг шалгалтын явцад нийт 3700 гаруй зөрчил илрүүлснээр 66 хувийг нь газар дээр нь арилгуулах арга хэмжээг авсан. Үлдсэн зөрчилд албан шаардлага хүргүүлж, үүрэг даалгавар өгсөн.

Хяналт шалгалтын явцад чанар аюулгүй байдлын шаардлага хангахгүй гарал үүсэл нь тодорхойгүй нийт 80 сая төгрөгийн бүтээгдэхүүнийг устгалын комисст шилжүүлсэн. Мөн 60 сая төгрөгийн бүтээгдэхүүнийг татан авалт хийлгэсэн.

Үндсэндээ нийт 140 сая гаруй төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг зах зээлээс татан эрсдэл гарахаас урьдчилан сэргийлж ажиллалаа.

 Үзэсгэлэн худалдааг зогсоосонтой холбоотойгоор гадуур ил задгай худалдаа ихсэх хандлагатай байна. Ялангуяа томоохон худалдааны төвийн гадна талбайд иргэд олноор ил задгай худалдаа эрхлэх болсон.

Өнөөдрийн байдлаар нийт 294 ил задгай худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагааг таслан зогсоогоод байна. Эдгээр иргэдэд Зөрчлийн тухай хуулийн дагуу иргэнд 50 мянган төгрөгийн торгууль тавьж байгаа.

Хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ, нөөцийн асуудалд салбар яам болон Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас хяналт тавьж ажиллаж байгаа." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
613924
1 эможи

Зочин
2020-02-19 16:01
Oyunaa
2020-02-19 15:10
Хар хорин зах, 3-р хорооллын гудамжинд цагаан идээ чихэр жимс задгайгаар худалдаад л байна. БГД-ийн засаг дарга нь гэж дүүрчихсэн амьтан болохоор цагдаа онц байдлынхан нь гэж таарсан амьтад байдаг юм байна л даа. Төр засгийн шийдвэрүүдийг одоо хүртэл сонсоогүй баймааргүй л юм.
МХЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up