COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 11, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт /хэсэгчлэн/ шилжсэн үед АВАХ АРГА ХЭМЖЭЭНҮҮДИЙГ танилцууллаа

2020 оны 2 сарын 13

Arslan.mn

Монгол Улсын Засгийн газраас засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг 2020 оны хоёрдугаар сарын 13-аас буюу өнөөдрөөс эхлэн “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт” /хэсэгчлэн/ шилжүүлсэнтэй  холбогдуулан  Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэл хийж байна.

Монгол Улсад энэ вирус бүртгэгдвэл гамшиг болно. Тиймээс гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж буйг та бүхэн ойлгоорой. Бид сүүлийн арав гаруй жил гамшгаас хамгаалах сургалтыг зохион байгуулж байгаа. Ард түмэн энэ талаар харьцангуй ойлголттой гэж бодож байна. Зарлан мэдээллийн дохиог хүн амд хүргэх журмын дагуу бид ажиллана гэдгийг ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг хэллээ.

Arslan.mn

Тэрбээр "Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, гамшгаас хамгаалах улс, орон нутгийн алба, хуулийн этгээдүүд дараах арга хэмжээг авч ажиллана.

  • Гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийх, шуурхай штаб байгуулах
  • Гамшгаас хамгаалах улсын болон орон нутгийн албадыг ажлын тусгай горимд шилжүүлэн ажиллах
  • Шинэ коронавирусийн халдвар бүртгэгдсэн тохиолдолд хорио цээрийн дэглэмийг тогтоох
  • Гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн хүч хэрэгслийг томилгоожуулан бэлтгэл, бэлэн байдлыг хангах
  • Урьдчилан сэргийлэх, мэдээ мэдээллийг хэвлэл мэдээллийн бүх хэрэгслээр хүн амд шуурхай, хүртээмжтэй хүргэх
  • Цагаан сарын баяртай холбогдолтой бараа бүтээгдэхүүний зар сурталчилгааг хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон бусад хэлбэрээр түгээхийг зогсоох
  • Хүнс, барааны үзэсгэлэн худалдаа зохион байгуулахыг хориглох
  • Хот хоорондын нийтийн тээврийн хэрэгслээр зорчиж байгаа зорчигчдын эрүүл мэндийн байдалд хяналт тавих
  • Тээврийн хэрэгсэлд халдваргүйтгэл хийх
  • Баар, ресторан, нийтийн хоолны болон үзвэр үйлчилгээний газрын ажлын цагийн хуваарьт хязгаарлалт хийх
  • Бараа, үйлчилгээний үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байх
  • Шашны байгууллагуудын шашин номын хурал цуглаан, зан үйлд иргэд, олон нийтийг оролцуулахгүй байх арга хэмжээ авах
  • Амьсгалын замын цочмог халдвар, томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 5 хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт эсхүл асарсан эх, эцэг, асран хамгаалагчид 5 хүртэлх хоногийн цалинтай чөлөө олгохоор шийдвэрлэлээ." гэв.

ШУУД ҮЗЭХ:

Arslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
613710
6 эможи

keyboard_arrow_up