COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 31, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Экологийн цагдаагийн алба, байгаль орчны ТББ хамтарч ажиллана

админ
2020 оны 2 сарын 11

Arslan.mn

ЦЕГ-ын Экологийн цагдаагийн алба, "Монголын Байгаль орчин, иргэний зөвлөл" ТББ хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа.

ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Ц.Ням-Очир хэлэхдээ, "Манай 2 байгууллага иргэд, хүүхэд залууст экологийн боловсрол олгох, соён гэгээрүүлэх чиглэлээр хамтран ажиллана. Ингэж иргэдийн хандлагыг өөрчилж, зөв дадлыг төлөвшүүлэхэд байгаль орчны эрдэмтэн судлаач, мэргэжлийн хүмүүсийн оролцоо тун чухал.

Бид байгаль орчинг сүйтгэж, ан амьтан хулгайгаар агнаж буй хууль бус үйлдэлтэй тэмцэж, зөрчлийг илрүүлэхээс гадна иргэд байгаль орчин, ан амьтнаа хайрлан хамгаалах үйлсэд нэгдэн ажиллах нь ирээдүйн төлөө хийж буй үйл ажиллагаа юм" гэдгийг онцлов.

МБОИЗ-ийн тэргүүн, БОАЖ-ын сайдын зөвлөлийн гишүүн Б.Эрдэнэ, "Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох нь иргэн бүрийн журам үүрэг юм. Энэ үүргийг биелүүлэх, хариуцлагыг нийгмийн хүрээнд бүх шатанд бий болгох талаар Байгаль орчны хууль, цагдаагийн байгууллага болон ТББ-ын тухай хуульд заасан. Энэ хэрэгжилтийг хангах үүднээс мэргэжлийн, тэр дундаа төр, иргэний нийгмийн 2 байгууллага түншлэн ажиллахаар боллоо" гэв.

Эрдэмтэн судлаачдын оролцоотой цагдаагийн ажилтнуудыг сургаж дадлагжуулан, байгаль орчны хохирлыг тооцон хянах, нөхөн сэргээх, хамгаалах тал дээр арга зүйгээр ханган ажиллах юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
613612
0 эможи

Зочин
2020-02-11 20:36
Экологийн цагдаагийн алба

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up