COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
08 сарын 15, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ШШГЕГ: Алба хаагчийнхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэж, таван ханатай, иж бүрэн гэр олголоо

админ
2020 оны 2 сарын 10

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас 2020 оныг “ШШГБ-ын хүний нөөцийн мэргэшсэн, тогтвортой хөгжлийг хангах, алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах” жил болгон зарласантай холбогдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын “Эмэгтэйчүүдийн зөвлөл”, 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангиас хамтран хамгаалалтын ажилтан, ахлагч Ө.Ууганцэцэгт 5 ханатай, иж бүрэн гэрийг өнөөдөр /2020.02.10/  гардуулан өглөө.

Хамгаалалтын ажилтан, ахлагч Ө.Ууганцэцэг нь тус байгууллагад 6 дахь жилдээ тогтвор, суурьшилтай ажиллаж байгаа өрх толгойлсон алба хаагч юм.

Энэ үеэр тус ангийн дарга, дэд хурандаа Ц.Хишигбаяр нийт хамт олныхоо өмнөөс ахлагч Ө.Ууганцэцэгт баяр хүргэж, өргөө цагаан гэртэй тав тухтай амьдарч, эрхэлсэн ажилдаа амжилт гаргахыг хүслээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
613574
2 эможи
keyboard_arrow_up