COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Цоожтой хаалганы цаана цаг бусаар өнгөрсөн ГУРВАН ОХИНЫ амийг хэнээс нэхэх вэ

админ
2020 оны 2 сарын 07

Arslan.mn

-Талийгаач охидын ээж ажил руугаа яваад гурван цагийн дараа ирэхэд золгүй явдал болсон байжээ-

Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэр Их сургуулийн гудамж дахь Оюутны хотхоны байранд бага насны гурван хүүхэд цаг бусаар амиа алдсан эмгэнэлтэй явдал уржигдар гарлаа. Бид золгүй явдлыг нэхэн сурвалжиллаа.

Н.АЛТАНЗУЛ ТАВДУГААР ЦЭЦЭРЛЭГТ ӨНГӨРСӨН НАМРААС АЖИЛЛАЖ ЭХЭЛЖЭЭ

Иргэн Ч-гийнх Сэлэнгэ аймгийн Шаамар сумын харьяат. Дархан-Уул аймагт түр оршин суудаг. Нөхөр Ч нь 28 настай, авто засварын газарт ажилладаг. Эхнэр н.Алтанзул нь 26 настай.

Тэд өнгөрсөн намраас эхлэн Дархан сумын 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Их сургуулийн гудамж дахь Оюутны хотхоны байранд иргэн Г-гийн эзэмшлийн дөрвөн өрөө байрны нэг өрөөг түрээслэн амьдарч эхэлжээ. Их сургуулийн гудамжны байруудыг оюутнууд голдуу түрээсэлдэг учир Ч-гийнх ч энэ маягаар түрээсэлсэн бололтой.

Энэ үеэс эхнэр н.Алтанзул байрны ойролцоо Тавдугаар цэцэрлэгт үйлчлэгч багшаар ажиллаж эхэлжээ. Тэднийх гурван хүүхэдтэй. Том охин нь таван настай, дунд охин нь дөрөвтэй, бага охин нь ой зургаан сартай байж.

Уржигдар буюу өнгөрсөн мягмар гаригийн өглөө гэрийн эзэн Ч засварын газар луугаа ажилдаа явжээ. Харин эхнэр н.Алтанзул өдөр 13:00 цагийн үед цэцэрлэг рүүгээ явсан байна. Ингэхдээ гурван охиноо гэртээ цоожлоод явжээ. Эх сурвалжийн хэлж буйгаар н.Алтанзул ажил дээрээ дөрөв орчим цаг ажиллаад гэртээ харьсан гэж байна.

Тэрбээр гэртээ очиход золгүй явдал хэдийнээ болоод өнгөрсөн, гурван охин нь амьсгал хураасан байдалтай угтсан гэдгийг ойрынх нь эх сурвалж хэлж байв.

Золгүй явдлын талаарх дуудлага цагдаа, онцгой байдал, эмнэлгийн түргэн тусламжийн төвд 17:20 цагийн орчимд ирсэн байна. Хэргийн газарт хамгийн түрүүнд аймгийн Онцгой байдлын хэлтсийн гал унтраах аврах ангийн албан хаагчид очсон байна. Аврагчдыг очиход өрөөнүүд усанд автсан байдалтай, уртасгагч залгуур холбоостой байснаас шууд орох боломжгүй байсан гэнэ.

Энэ тухай аймгийн Онцгой байдлын газраас мэдээлэхдээ “Ажлын хэсэг тухайн айлд очиход угаалтуурын хэсэг бөглөрч хэрэглээний халуун ус хальж шалнаас 2.5 см тогтсон байдалтай.

Хальсан усан дотор уртасгагч залгуур цахилгааны эх үүсвэрт залгаатай орох боломжгүй байсныг аюулгүй болгож, цагдаагийн байгууллагын бүрэлдэхүүнтэй хамт орсон. Цагдаагийн болон прокурорын байгууллагаас ослын газарт үзлэг хийгдсэн” гэсэн юм. Мэргэжлийн байгууллагууд хэргийн газарт үзлэг хийж, хүүхдүүдийн цогцсыг аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргүүлжээ.

ХӨЛ ХОРИО ТОГТООСОН ҮЕД ЯАГААД ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШ НАР АЖИЛ ДЭЭРЭЭ ЦУГЛАВ

Нэг айлын бага насны дэрсхэн охид ийнхүү цаг бусаар хорвоог орхисон явдал хүн бүрийн сэтгэлийг шимшрүүлж байна. Тэр тусмаа хэл, хөлд гүйцэд орж амжаагүй, хорвоог таньж мэдээгүй, өөрийгөө хамгаалах чадваргүй жаахан охид зуурдаар амиа алдсан нь тэр гэр бүлд нөхөж баршгүй гарз хохирол болсон нь гарцаагүй.

Улс даяар коронавирусийн халдварын эрсдэлтэй байгаагаас Засгийн газраас их, дээд сургууль, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг ирэх гуравдугаар сарын 2-ныг хүртэл зогсоох шийдвэрийг гаргаад байгаа юм. Тиймээс сургууль, цэцэрлэгийн багачууд хөл хорионы байдалтай гэртээ байгаа.

Харин эцэг эхчүүд нь амьдралаа залгуулахын тулд ажилдаа явахаас аргагүй. Энэ үед харж хандах том хүнгүй бол хүүхдүүдээ гэрт нь орхиод явахаас өөр сонголт эцэг эхчүүдэд байхгүй билээ. Үүний хамгийн эмгэнэлт жишээ энэ гурван бяцхан охин болж таарлаа.

Охидын ээж н.Алтанзул цэцэрлэгийн үйлчлэгч ажилтай нэгэн байсан. Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хориглоод байгаа энэ үед Дархан-Уул аймгийн Тавдугаар цэцэрлэгийнхэн 50 жилийн ойн арга хэмжээгээ бэлдэхээр багш ажилчдаа цуглуулсан, цэцэрлэгийн эрхлэгч ажилчдаа маш их дарамталдаг гэх зэрэг мэдээлэл өчигдөр олон нийтийн сүлжээ, цахим сайтуудаар түглээ.

Хамгийн гол нь хөл хорио тогтоон Засгийн газар, Салбарын яамны шийдвэр гараад байхад цэцэрлэгийн үйл ажиллагаа үргэлжилж, бүр баярын арга хэмжээнд ажилчдаа дайчилсан болж таарав. Орон нутгийн удирдлага, салбар хариуцсан газар, цэцэрлэгийн удирдлага яагаад ингэж шийдвэрлэснийг ам асуух учиртай.

ХОХИРОГЧ ХҮҮХДҮҮД ТОГОНД ЦОХИУЛЖ НАС БАРЖЭЭ

Талийгаач хүүхдүүдийн ээж ажилдаа яваад удаагүй байхад золгүй явдал болсон байна. Хүүхдүүд тоглож явахдаа угаалгын өрөөний угаалтуурыг бөглөснөөс ус алдаж эхэлжээ. Бага насны хүүхдүүд учир яаж өөрсдийгөө хамгаалах, бөглөөг хэрхэн гаргах талаар мэдэхгүй.

Удалгүй ус шалаар нэг тархаж, цахилгаанд залгасан уртасгагч залгуурыг норгожээ. Ингэснээр ус цахилгаанжсан байна. Энэ үед хүүхдүүд тогонд цохиулж нас барсан байдалтай байсныг эх сурвалж хэлж байна.

Дархан-Уул аймгийн Цагдаагийн газраас Тавдугаар цэцэрлэгийн эрхлэгч О.Дэлгэрсайханаас мэдүүлэг авч эхэлсэн байна. Түүнийг хөл хорио тогтоосон үед цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулсан гэж үзэж байгаа бололтой.

Харин талийгаач охидын ээж, аав шокийн байдлаас гараагүй, эмнэлгийн тусламж авч байгааг орон нутгийн эх сурвалж хэлж байв.

Харж хандах хүнгүй, амьдралаа залгуулахын тулд эцэг, эхчүүд хүүхдээ гэртээ цоожлоод явцгаадаг. Ард үлдсэн хүүхдүүд эмгэнэлтэй байдлаар амиа алдах тохиолдол манайд нэг бус удаа гарч байсан. Харин энэ удаа магадгүй хүүхдүүдийн ээж ажилдаа яваагүй бол тэд эндэхгүй байсан гэх хандлага хүн бүрт бий болж байгаа юм. Тиймээс орон нутагт ямар нөхцөл байдал өрнөсөн, хөл хорионы шийдвэр хэрхэн хэрэгжиж байсныг тодруулахаар аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Энхбаттай холбогдсон юм. Тэрбээр дараах тайлбарыг хийв.

Ч.ЭНХБАТ: ХОХИРОГЧ ХҮҮХДҮҮД ТОГОНД ЦОХИУЛСАН УУ, ХАЛУУН УСАНД ТҮЛЭГДСЭН ҮҮ ГЭДЭГ НЬ ТОДОРХОЙГҮЙ БАЙНА

Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын дарга 

Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр бүх талын хориг арга хэмжээг аймгийн хэмжээнд хэрэгжүүлж байгаа. Тэр дундаа сургууль, цэцэрлэг амарсан байгаа энэ үед олон нийтийн арга хэмжээг зохион байгуулахыг хориглосон. 0-18 насны хүүхдүүдийг гадуур авч явахгүй байхаас гадна тэдэнд үйлчлэхгүй байхыг аж ахуйн нэгжүүдэд сануулж ирсэн.

Ялангуяа сургууль, цэцэрлэгийн багш нарыг онлайнаар сурагчидтайгаа харьцаж сургалтын үйл ажиллагааг явуулах зэргээр аймгийн хэмжээнд Засгийн газар, салбарын яамдаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Бага насны гурван хүүхэд гэртээ эндсэн хэрэгт аймгийн ЗДТГ-аас шуурхай ажлын хэсэг гаран ажиллаж байна.

Хэний буруутай үйл ажиллагаанаас болж ийм явдал гарав, үнэхээр цэцэрлэгийн эрхлэгч ой тэмдэглэх нэрээр багш ажилчдаа цуглуулсан уу гэдгийг шалгана. Хэрэв зөрчилтэй нөхцөл байдал тогтоогдвол хариуцлагын арга хэмжээ авна.

Цагдаагийн газар энэ хэрэг дээр мөрдлөг эхлүүлсэн. Цахим сайтуудаар янз бүрийн мэдээлэл гараад байгаа. Айлын паар дэлбэрсэн байна, усанд шалзарсан байсан зэргээр өнгөц харсан хүмүүсийн яриа гараад байх шиг байна. Хохирогч хүүхдүүд тогонд цохиулсан уу, халуун усанд түлэгдэж нас барсан уу гэдэг нь тодорхойгүй байна гэлээ.

Б.ГАНТУЛГА: ХОХИРОГЧ ОХИДЫН ЭЭЖ ЭНЭ САРЫН 20-НД Л ХАРИУЦЛАГАТАЙ ЖИЖҮҮР ХИЙХ ХУВААРЬТАЙ БАЙСАН ЮМ БИЛЭЭ

Боловсрол, соёл урлагийн газрын дарга 

Сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг хориглосон энэ үед хяналт тавьж ажиллах үүрэг салбар хариуцсан газруудад байх учиртай. Дархан-Уул аймгийн Боловсрол, соёл урлагийн газар энэ үүргээ биелүүлсэн эсэх, цэцэрлэгийн үйл ажиллагаа явагдаж байхад ямар хяналт тавьж байсан нь анхаарал татна.

Тэгвэл тус газрын дарга Б.Гантулга “Аймгийн хэмжээнд сургууль, цэцэрлэг ажиллахгүй байх чиглэл өгсөн.

Тавдугаар цэцэрлэгийн хувьд хохирогч хүүхдүүдийн ээж энэ сарын 20-нд хариуцлагатай жижүүр хийх хуваарьтай байсан юм билээ. Гэтэл яагаад тэр өдөр ажлаа хийсэн нь тодорхойгүй байгаа. Энэ асуудлыг нягталж байна. Цэцэрлэгийн эрхлэгч бол тухайн цэцэрлэгийн шууд удирдлага. Тиймээс энэ явдал маш хүнд тусч байгаа” гэсэн юм.

Ц.МӨНХТУЯА: БАГШ АЖИЛЧДЫН АЖЛЫН БАЙРНЫ ДАРАМТААС БОЛЖ ГУРВАН ХҮҮХЭД ЭНДЛЭЭ

Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүн

Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос золгүй явдалтай холбогдуулан байр сууриа илэрхийлсэн юм. Тус холбооны гишүүн, багш Ц.Мөнхтуяа “Бидэнтэй мөр зэрэгцэн ажиллаж байсан багшид ийм хүнд явдал тохиолдсонд гүнээ харамсаж байна.

Улс даяар сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хориглоод байгаа энэ үед багш ажилтнуудыг ажлын байран дээр нь дуудах, ажиллуулах зөрчил олон газар гарсан. Үүний нэг нь Дархан-Уул аймгийн Тавдугаар цэцэрлэг. Тус цэцэрлэгийн эрхлэгч ажилчдаа маш их дарамталдаг гэсэн мэдээлэл байгаа.

Үүний уршгаар л гурван хүүхэд эндсэн золгүй явдал боллоо. Өмнө нь ч бид багш ажилтнуудын ажлын байрны дарамт, цалингийн асуудлаар олон нийтэд мэдээлэл хүргэж, салбарын яаманд хандаж ирсэн.

Өнөөдөр энэ асуудлаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдад шаардлага хүргүүлэхээр очиход хариуцах, эмгэнэл илэрхийлэх хэн ч байсангүй. Дэд сайд нь “Би мэдэхгүй” гэдэг тайлбар өглөө. Маш харамсалтай байна” хэмээв.

Б.НЯМБАЯР: ЭХНЭР, НӨХӨР ХОЁР СЭТГЭЛ САНААНЫ ХЯМРАЛААС БОЛЖ ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ АВСАН

Дaрхан сумын 13 дугаар багийн Засаг дарга 

Бид орон нутагт ямар нөхцөл байдал өрнөсөн талаар олон эх сурвалжтай холбогдон мэдээлэл цуглуулсан юм. Үүний нэг нь Дархан сумын 13 дугаар багийн Засаг дарга Б.Нямбаяр байв. Тэрбээр мөн багийнхаа хэмжээнд хорио цээрийн дэглэмийн талаар хэсгийн ахлагчдаараа дамжуулан айл өрх бүрт хүргүүлж байсныг онцолсон.

Харин золгүй явдлын талаар өчигдөр хэсгийн ахлагчаасаа дуулжээ. Тэрбээр энэ тухай “Хэрэг гарсны маргааш буюу өчигдөр өглөө энэ мэдээллийг авлаа. Хэсгийн ахлагч маань “17:00 цагаас хойш хэргийн газар дээр байлаа. 22:00 цаг хүртэл тэнд байсан. Тиймээс тань руу мэдээлэл өгч амжсангүй” гэсэн.

Энэ мэдээллийг авсан даруйд цэцэрлэгийн нэгэн ажилтантай холбогдож тодруулсан.

Ч хэмээх энэ айл бол манайд түр оршин суудаг. Гэхдээ багаар орж ирж мэдээлэл үйлчилгээ авдаггүй учраас ямар хүмүүс байдаг, аж амьдрал нь ямар гэдгийг сайн мэдэхгүй юм. Ямартаа ч өнгөрсөн намраас манай багт амьдарч эхэлсэн.

Сэлэнгэ аймгийн уугуул хүмүүс юм байна. Эхнэр, нөхөр хоёр сэтгэл санааны байдлаас болж эмнэлэгт хүргэгдэж эмнэлгийн тусламж авч байгаа гэж сонслоо. Яг тэдэнтэй өөрсдөдтэй нь холбогдож амжаагүй байна” гэлээ.

О.ДЭЛГЭРСАЙХАН: ХҮҮХДҮҮД АМАРЧ БАЙГАА ҮЕД ЦЭЦЭРЛЭГИЙН ОЙН АЖЛЫГ АМЖУУЛЪЯ ГЭЖ БОДСОН ЮМ

Тавдугаар цэцэрлэгийн эрхлэгч 

Үүний дараа бид Тавдугаар цэцэрлэгийн эрхлэгч О.Дэлгэрсайхантай холбогдож дараах мэдээллийг тодруулсан юм.

-Танай үйлчлэгч багшид харамсалтай явдал тохиолджээ. Яагаад ийм байдалд хүрэв. Уг нь сургууль, цэцэрлэг амарчихсан байгаа үе шүү дээ?

-Юуны өмнө багшийн маань гэр бүлд нөхөж баршгүй гарз хохирол учирсанд эмгэнэл илэрхийлье. Манай байгууллагын хувьд Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яам, аймгийн Засаг дарга болон Боловсрол, соёл урлагийн газраас өгсөн мэдээ, мэдээллийг цаг тухайд нь багш ажилчид, эцэг эхчүүдэд дамжуулан хүргэж байсан. Хүүхэд авахгүй хориотой байгаа энэ хугацаанд багш, ажилчидтайгаа ярилцаж байгаад цэцэрлэгийнхээ 50 жилийн ойг хийхэд бэлдье гэж санаачлаад хоёр өдөр л цуглаж ажиллахаар болсон юм. Гэхдээ бүтэн өдөржин биш, өдөр 12:00-15:30 цаг хүртэл боломжоороо ирээрэй гэж багш нартаа хэлсэн. Харамсалтай нь энэ хугацаанд ийм золгүй явдал болчихлоо.

-Талийгаач хүүхдүүдийн ээж ямархуу ажилтан бэ. Та тэдэнтэй холбогдсон уу?

-Бид бүгд сэтгэл санааны гүн шокийн байдалтай байна. Мэдээж хохирогч хүүхдүүдийн ээж, аав хоёр маш хүнд байгаа. н.Алтанзул бол манай сайн ажилтан, хөдөлгөөнтэй, сэргэлэн, ажлаа сайн хийдэг бүсгүй.

-Хүүхдүүд нь танай цэцэрлэгт явдаг байсан уу?

-Дунд охин нь явдаг байсан. Бага нь хувийн цэцэрлэгт явдаг гэж байсан. Харин том нь өвөө, эмээ дээрээ байдаг гэж хэлж байсан.

-Таныг ажилтнуудаа дарамталдаг, ёс зүйгүй аашилдаг зэрэг мэдээлэл гарч байна?

-Би цэцэрлэгтээ 2013 оноос хойш долоо дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд хамт олонтойгоо ойлголцдог, багаар сайн ажиллаж ирсэн, тэдний санал гомдлыг сонсож ажил үүргээ явуулж ирсэн. Би ажилтнуудаа “Та нар тэдэн цагт ирж, яв” гэж дарамт үзүүлж байгаагүй. Үүнийг манай ажилтнууд мэднэ дээ хэмээсэн юм.

Н.БОЛДБААTAP: Н.АЛТАНЗУЛ “ХҮҮХДҮҮДЭЭ ГЭРТЭЭ ОРХИОД ГАРСАН” ГЭЭД Л ЯАРААД ЯВСАН

Цэцэрлэгийн жижүүр 

Тухайн өдөр ээлжинд гарч байсан цэцэрлэгийн жижүүр н.Болдбаатар ийнхүү ярьсан юм.

-Золгүй явдал болсон өдөр та жижүүрт гарч байж. Цэцэрлэгийн багш нар ажиллаж байсан хэрэг үү?

-Манай жижүүрүүдийн хувьд бол 24 цаг ажиллаад 72 цаг амардаг. Ажлын бус цагаар цэцэрлэгээс дуудаж ажиллуулаад байсан юм байхгүй. Гарах ёстой гараан дээрээ л гарч байсан. Тэр өдөр багш нар нэг, хоёроор орж гараад явж л байсан. Би цэцэрлэгийн үүдэн дээрээс холдож болохгүй, хийх ёстой, хянах ёстой ажилтай хүн. Тэр үед багш нар юу хийж байсныг сайн мэдэхгүй.

-Цэцэрлэгийн ой тэмдэглэх бэлтгэл ажил хийж байсан гэж дуулсан. Багш нар дуу хуур, хөгжим болоогүй юу?

-Ёстой тийм байдал ажиглагдаагүй.

-н.Алтанзул хэдэн цагт ажилдаа ирсэн бэ. Ажил дээрээ удсан уу?

-Өдөр 13:00 цагийн үед ирсэн. Над дээр “Ах аа, гудас хуйлмаар байна туслаач” гэсэн. Би ч ёсоор нь болгож тусалсан. Ер нь их хөөрхөн ааштай, ахаа эгчээ гээд л явдаг бүсгүй. Ойр зуурын ажил хийж байгаад 16:00 цаг өнгөрөөд гарч явсан. Гарахдаа “Хүүхдүүдээ гэртээ цоожилчихсон. Эртхэн харихгүй бол болохгүй нь” гээд гарсан. Гэр нь ажлын ойрхон гэж байсан. Удалгүй буцаад ороод ирсэн. ‘‘Юмаа мартчихаж” гээд. Тэгээд л яваад өгсөн.

-Ослын талаар хэзээ дуулав?

-Орой 21:00 цагийн үед хоёр цагдаа ороод ирсэн Учир явдлыг ч хэлсэн. Тэгээд “Алтанзул хэдэд ажилдаа ирсэн, хэзээ явсан" зэргийг асуусан. Би ч түүнийх нь дагуу хариулсан. Үнэхээр сонсоход зүрх шимширмээр үйл явдал болж. Маш харамсалтай байна.

-Танай цэцэрлэгийн эрхлэгч багш, ажилтнууддаа ихээхэн дарамт шахалт үзүүлдэг гэв үү?

-Ёстой мэдэхгүй юм. Бид хийх ёстой ажлаа ажил үүргийнхээ дагуу л хийж ирсэн. Би гэхэд энэ цэцэрлэгтээ олон жил ажиллаж байгаа хүн гэв.

Албаны хүмүүс ажил үүргээ гүйцэтгэж байсан гэсэн хариу тайлбартайгаар ийнхүү сууна. Цэцэрлэгийн эрхлэгч ч боломж гарсан дээр нь гээд ажлаа амжуулахыг хүссэнээ тайлбарлаж байна. Хамгийн харамсалтай нь бяцхан охид бүгд хорвоог орхиж, нэгэн залуухан гэр бүлийн элэг эмтэрлээ. Үүний хариуцлагыг хэн хүлээх вэ. Цаашид Монголын ирээдүй болсон хүүхэд багачууд цоожтой хаалганы цаана амиа алдсаар байх уу?  

Эх сурвалж: Өдрийн сонин

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
4
haha an post
3
wow an post
yay an post
1
sad an post
150
ouch an post
12
confuse an post
2
angry an post
13
613481
188 эможи

Зочин
2020-02-14 13:55
Erhlegch nar hetsvv stee eldew shaltag toochloo geed l tsalingiin huwiar arga hemjee awna ydarsan anilchid bvten tsalingaas awahiin tuld amaar n ywnadaa bodit b,dal IIM l n,dag
S
2020-02-13 22:20
Tsetserlegiin erhlegch buuruutai horio tseeriin veer duudaj bdg yu we.
Бат
2020-02-13 07:44
Хүнтй өмнөөс хүүхэд гаргасан биш дээ. Үмны учир мэдэхгүй 3 нялзрай хүүхдийг хамгаалалтгүй орхиж явдаг тэнэг хүн энэ ээжээр тогтохгүй монголд олон бий шүү. Эрүүлээр бод доо . 4 настай 5 настай хүүхэд 1 настай нярай дүүгээ хаож чадах уу Арай л байгаа үм даа маш харамсалтай. 3 нялх амь. Гэвч яалтай. Хөндлөнгөөс бурууг бүү хай. Хүүхдүүдиын үхэлд ээж 100 хувь буруутай. Өөр хэн ч биш.
Zochin
2020-02-10 22:00
Iim heneggui humuusees bolj 3 huuhed endlee.Arai ch de aav eejiig ni uzen yadaj bna.Tiim johon amitadiig uldeej baidag yamar arilsan dotortoi um be? Erhlegch yasan gej hariutslaga huleeh um be humuusiig yamar gertee avchraad ajilluulj bsan bish.Chuluu ch bolson avaad eeljleed huuhduudee harj boldoggui bsan um baihdaa.Heneggui zangaasaa bolj arai denduu haramsmaar um bolson
Зочин
2020-02-10 21:56
Tsetserlegiin erhlegchiig buruutgaad bgaag oilgohgui umaa.Ter hun ch gesen ajilaa l hiij bga sh de.Ur huuhdee etseg,eh l hariutsah yostoi biz de,haruulah hungui bol chuluu avch bolno sh de,tiim nyalkh amitdiig henf ni naidaj orhij bga um be? Uursdiinh l buruu
zochin
2020-02-10 20:54
ee burhan mini odoo bosood ireh bishdee aaw eejiig buruutgah arga alga daa ene niigem amidral iim l bgaa minii 2 dvvd setgeliin dem l heregtei bi ch ih zowlon vzej bn 2uulaa bivee sain bodooroi heleh vg daanch algaa um maani badni hum
чинзориг
2020-02-10 11:39
Харамсалтай би ч бас 2нялх хүүхэдтэй эхнэр 2хүүхдийн хамт хотод амьдардаг эхнэр 2хүүхэдтэйгээ байнга байдаг харин би ганцаар ажил хийдэг авсан цалин маань хүрэлцдэггүй байрны түрээсээч ѳгч хүрэлцэхгүй хѳѳгдѳн барин хэцүүхэн амьдарч бна улсаас авж буй арга хэмжээ юу байгааг мэдэхгүй юундч хамрагддаггүй мэддэг чаддаг юмаа хэлж туслаач хүмүүсээ би гэр бүлынхээ тѳлѳѳ амьдрах ёстой
zochin
2020-02-10 10:27
odoo hen heniig ni buruutgaad yaahawdee.Vneheer haramsaltai adilhan eh hvniii huwid ih hetsv uruwdmuur.Ingej bid muudaj suuhiin orond ohiddoo zul barij buyan bodoj suutsgaagaarai.Bas uursdiin hvvhdvvdee sn harj baiya.Mun ene udirdlaguud ugiin iim muuhai shd yor ni bol niitleg l iim uuriin aj amidrala bodohoos busdiin ahui hamaagvi gsn aystai l bdg
Зочин
2020-02-09 18:11
Ээж аав нь ямар ч тохиолдолд хүүхдүүдээ цоожилж болохгүй ш дээ. Хэдхэн цаг ажилтай байсан юм бол зохицуулж чаддаггүй юм уу? Дараа нь хүн буруутгаад л!!!
Зочин
2020-02-09 18:10
Хөөрхий тэр эрхлэгчийг өөрийнх нь сайн дурын үндсэн дээр тэр хүүхдүүд шиг тогонд цохиулаад халуун усанд түльё үүнийг бүх нийтийн хурлаар 100 хувь дэмжлээ амжилт
М
2020-02-09 18:10
Бид нөхцөл мэдэхгүй байж хэн нэгнийг буруутгаж болохгүй шүү дээ. Ээж, аав нь хүүхдүүдээ цоожилж явж болохгүй, үнэхээр ойлгож анхаардаг байсан бол нь ажилдаа хэлж болохгүй байсан уу?
Зочин
2020-02-09 14:17
Хоёрын хооронд засаг даргыг орлогч юму хэлтэс агентлагуудын дарга нар ажилчиддаа амралтын өдрүүдэд аль болох ажиллуулахгүй баймаар юмаа их дарамттай байдаг амжихгүй гэхээр загнадаг
ЗОЧИН
2020-02-09 14:14
Ер нь төсвийн байгууллагын дарга нар дээр нь тэр аймгийн
Зочин
2020-02-09 01:37
гэндээч би гоондооч би хаана хаана хүүхдэд тавих анхаарлаа 100% сулруулахгүй байвал амьд бна шүүдээ яачихсан тархинууд вэ..эмгэнэл илэрхийлье
Зочин
2020-02-09 00:53
Маш харамсалтай байна.Аав ээжид нь улаан хугацааны турш сэтгэл зүйчийн тусламж хэрэгтэй байхаа...
t
2020-02-09 00:32
erhlegchiin buruu tuund hariutslaga tootsoh heregtei
Зочин
2020-02-08 22:57
Ээжид нь ямар ч буруу байхгүй шүү дээ. Ажил дээр ир гэж дуудсан л бол очихгүй бол дарга нэртэй хүн бүр нь уурлана чи цалинг нь авч байж ажлаа хий ажил дээрээ байсангүй цалин хасна гэх мэтээр загнана. Дараа нь бүх нийтийн хурал дээр өгсөн үүрэг даалгавар биелүүлдэггүй гэж зарлана ийм байдлаар олон багш ажилчид дарамтлуулдаг шүү дээ.
иргэн
2020-02-08 21:23
эрхлэгч авгайг таньдагсан бол таньдаггүй байсан хөөрхий хүүхдүүдийн өмнөөс нэг сайн алгадмаар баына.Tэр муухай эрхлэгч авгай дээрэлхэж ээжийг нь дуудаж ажиллужлаагүй бол ийим асуудал гарахгүй байсан.хөлдүү мах шиг цэвдэг хөгшин авгай.
Мама
2020-02-08 19:39
Хүүхэд харах хүнгүй үед хэцүү л дээ гэхдээ манайхан их хэнэггүй шүү дээ ослоос урьдчилан сэргийлэх маш чухал сургалтыг мэргэжлийн байгууллага маш сайн хийж биелүүлж сурахсандаа төрийн байгууллагад ажиллах хэцүү шүү дээ ямар нэгэн арга хэмжээ болно байнга цуглуулна орон нутагт болж буй бүх арга хэмжээнд орохыг шаардана очихгүй бол цалинтай л ярина шүү дээ тийм байдлаас л ээж нь ажлруугаа явсан байх даа сэтгэл өвдөж байна шүү
зочин
2020-02-08 18:39
Цэцэрлэгийн эрхлэгчээс гурван охины амь насыг нэхэмжил.
зочин
2020-02-08 17:53
цаасаар нэг үүрэг, амаар өөр үүрэг өгдөг яам, хот, аймаг, дүүргийн боловсролын газар, хэлтэс, ажилтнуудыг давхар шалгах хэрэгтэй. боловсролын босоо удирдлагыг хэрэгжүүл. орон нутгийн засаг дарга нар хог шороо зэрэг хүн эрүүл аюулгүй амьдрах нөхцлөө сайжруулахад анхаар. босоо удирдлагатай мэргэжлийн газруудыг элдэв ажилд үнэ хөлсгүй дхрамталж ажилдагаа зогсоо.
Zochin
2020-02-08 14:56
Ene alban baiguulgiin oi gedeg arga hemjeeg zasag tur buren horigloh heregtei
Аагий
2020-02-08 13:48
Яахаараа эцэг эхийг нь буруутгаад байгаа юм бэ цагаа тулахаар тэр буруутгаад байгаа хүмүүс чгэсэн хүүхдүүдээ тэгээд л рхино энэ бол манайхны хэнэггүй зан тйим аймаар гарз хохирол болчихоод байхад тэр өрөвдмөөр залуусыг бодсонгүй юу
Hulan
2020-02-08 13:11
Энэ эцэг эхийг буруутгаад байгаа хүмүүс өөрсдөө хүүхэдгүй юмуу өөрсдөө эх хүнээс төрөөгүй юмуу ямар сонин сэтгэхүй малнууд вэ?
Hulan
2020-02-08 13:08
Өнөөгийн манай улсын нийгэм угаасаа л хүүхэдгүй юм шиг ажлуулхыг хүсдэг. Хаа сайгүй л тийм байдалтай. Тэгээд эцэс сүүлд нь хүүхэд харах хүнгүй бол ээжүүд өөрөө л харна ш дээ. Ажилдаа ирээгүй бол цалин хасна эсвэл гар гэх дарамттай ш дээ. Ийм асуудал бол хаа сайгүй л байна. Ийм нийгэмд бол энэ ядуурлын тогтолцооноос гарж чадахгүй. Энэ нийгэмийг өөрчилж чадах хүмүүс 76 гишүүд. Одоо 3 хүүхдийн амийг хэнээс нэхэх вэ? Цэцэрлэгийн эрхлэгчээс үү 76 гишүүдээс нэхмээр санагджийна. Энэ ээж бусад хүмүүсийн адил хүүхдүүдээ тэжээх гэж л ажил хийсэн ш дээ.
Zochin
2020-02-08 12:30
Etsen ehiig bur uitgaaf bgaa humuus zugeer l naad umhii heruulch amaa hamhiad duugui unhitch boldguumuu huurhii Eej uuriiguu buruutgaal zuheel yaj amidrahaa olkuu l bj bgashdee tiimee s zugeer l duugui bai
Зочин
2020-02-08 12:24
LOL ali aliniih ni l buruu bn, Erhlegchiin ch ter Naad Eej aawiih ni ch ter. Zuer Hohirogchiin setgehvigeesee salmaar bna! Hvvhdee hargalzah hvngvi orhiod ywdag bas l..., Tvreesiin bairand amidralaa zalguulj ydaj bj yu ch olon hvvhedtei boloh durtai ym
Зочин
2020-02-08 12:20
Goojuur n ongorhoi baisan ymu yahleere doctor n zalguur baij baidgiin
u
2020-02-08 12:07
Etseg ehiin l buruu shd 1 ymand dr hariutslaga huleej chadku so teneg humuus turees ene tert bdg amidaraa zalguulj chaddaggu ym bl yun tuulai shg urjeed bdgiin
u
2020-02-08 12:07
Etseg ehiin l buruu shd 1 ymand dr hariutslaga huleej chadku so teneg humuus turees ene tert bdg amidaraa zalguulj chaddaggu ym bl yun tuulai shg urjeed bdgiin
Зочин
2020-02-08 11:45
Ийм нийгэмд ганцаараа ажиллаад 3 хүүхдээ тэжээгээд байрны түрээс төлөөд, байрны мөнгө хурааж амжих уу? Арай гэж банкны зээл авахаар хүүгээ эхлээд авчихна. Ийм новшын нийгэм цаашаа явбал дундаж давхарга шахагдаж байрны түрээслэгчид л нэмэгдэнэ
Зочин
2020-02-08 10:59
Манай улс аав ээж нь ажил хийхгүй л бол яаж амьдрах юм.Энэ аав ээжийн буруу биш.Манай нийгэм ард иргэдээ боддоггүйг харуулж бна.Олон хүүхдүүд хаалганы цаана цоожтой үлддэг.Энэ төр засагын буруу
Зочин
2020-02-08 10:26
Erhlegchiig shuud shorond hiisen deer
y
2020-02-08 09:34
ulsiin baiguulgach gesen yalgaagvi dor ajildag hvmvvsee shuwtan daramtalan damaa surguuli tsetserlgiin bagsh udirdlaguud bvged yalgaagvi vnenbuchiraa heleed choloo awii gehed ajiluul ajil ajilhgvi bol daraagiihlan bga inter gel dalralmt zondoo uulan adilhan hvn ym bgaashdee alban duushalan oor bolhood iim archaagvi bolhoorol mongol ulsad hvvhed taiwan amidran gedeg hetsvvshdee bodhoorol zvrh owdomoor hichnee olonbhvvhed ingej hohiroh ym be mongol uldiin eronhiilogch eronhii said ta 2r yg ymar vvregtei hvmvvs we vvregee beilvvleech naad suudal chin beleg temdeg bish shvvdee algiihan chinee byatshan zvrh nvvd mongol ulsad chin taiwan amidarch chadahgbi ni baishdee iim niigmees chin bolood hvn vr hvvhedtei bolhoos hvrtel aij bnshdee yu bodoj suun we maluudaa 76 geshvvdee
y
2020-02-08 09:34
ulsiin baiguulgach gesen yalgaagvi dor ajildag hvmvvsee shuwtan daramtalan damaa surguuli tsetserlgiin bagsh udirdlaguud bvged yalgaagvi vnenbuchiraa heleed choloo awii gehed ajiluul ajil ajilhgvi bol daraagiihlan bga inter gel dalralmt zondoo uulan adilhan hvn ym bgaashdee alban duushalan oor bolhood iim archaagvi bolhoorol mongol ulsad hvvhed taiwan amidran gedeg hetsvvshdee bodhoorol zvrh owdomoor hichnee olonbhvvhed ingej hohiroh ym be mongol uldiin eronhiilogch eronhii said ta 2r yg ymar vvregtei hvmvvs we vvregee beilvvleech naad suudal chin beleg temdeg bish shvvdee algiihan chinee byatshan zvrh nvvd mongol ulsad chin taiwan amidarch chadahgbi ni baishdee iim niigmees chin bolood hvn vr hvvhedtei bolhoos hvrtel aij bnshdee yu bodoj suun we maluudaa 76 geshvvdee
zochin
2020-02-08 09:32
buh tsetserleguud ajillaj baigaa shte daramttai
zochin
2020-02-08 09:14
ta nar 3n nyalh vree aldsan esteg ehiin orond orsdigo tawiad vz arai gej amsgalj bga bailgvi de yamni stadah naadhig bodoj bgarai hvmvvsee
zochin
2020-02-08 09:13
dargiig chichleh ni yu yim. 3 hurtel ni huuhdee asrah chuluug tur bolon aj ahuin negj hatuu murduh heregtei
иргэн
2020-02-08 08:34
бага тушаалын ажилчдад ямар ч эрх байхгүй маш дарамттай байдаг шүү.цэцэрлэгийн эрхлэгч авгай нар ер нь ажилчиддаа их дээрэлхүү эрхлэгчийн буруугаас монгол улсын гурван иргэн цаг бусаар одов..эрхлэгчид хатуу хариуцлага тооц.
Irgen
2020-02-08 08:02
Мөлхөө хүүхэдтэй айл байж шалан дээр токтой залгуур тавьдаг буруу
Зочин
2020-02-08 03:04
Нийгэм эмэгтэйчүүд биднийг хүүхэдгүй юм шиг ажиллахыг шаардаж ажилгүй юм шиг хүүхдэдээ цаг зав гаргахыг шаарддаг энэ байдлаа л зогсоомоор байна.Тэгээд энэ цэцэрлэг нь ч гэсэн хөл хорио тогтоочихоод байхад юун ойн баяр тэмдэглэх гээд байгаа юм.Засгийн газараас гарч гаргасан шийдвэрийн дагуу ажиллахгүй байх ёстой байтал яагаад ажиллуулаад байгаа юм бэ аль эсвэл энэ төр засаг нь наанаа ийм шийдвэр гаргачихаад цаанаа ажил гэж тушаал өгөөд байдаг юм уу өнөөдөр энэ нийгэмд амьдрах бүү хэл амьд явах ч баталгаа алга үүнийг хэн хариуцах вэ хувь хүн иргэн өрөө юу аль эсвэл төр үү.Тэр цэцэрлэгийн удирдлагыг ажилаас халж хариуцлага тооцуул эцсийн эцэст хүүхдээ цоожилж явсан нь хохирч байна албадан ажиллуулдаг энэ заваан тогтолцоогоо болиулаач ээ бурхан минь хүүхэд эмэгтэйчүүддээ амьдрах амьд явах баталгаа бий болгож өгөөч ээ хуулийн шинэ заалт оруулж 0-10 насны хүүхдүүдийг хараа хяналтгүй үлдээхгүй байх хэрвээ үлдээсэн тохиолдолд асрана хамгаалагчид нь хатуу арга хэмжээ авах гэх мэт хууль аргаач
ARD
2020-02-08 01:28
ER NI BOL TUSLAH BAGSH NARIIG IH ZAGNAJ DARAMTALJ ANGI UDIRDSAN BAGSHIIG BODOHOD AJILIIG BORIW BOHIS HIIH ZAWGVI AJILDAG ERKEGCH EMCH GEED DARAMTLAH HVMVVS MADH IH BDAG
Zochin
2020-02-08 01:27
Negent hudulmuriin nuhtsul, Niigmiin asuudal shiideh, tsalin unelemj muutai ajliin tsagiig
Zochin
2020-02-08 01:14
Erxlegchiin l buruu shdee. Xol xoriotoi baixad Tom tolgoilj erx medlee ashiglax ajilchid tsugluulaad bhdaa yahawdee. Yun bolomj ashiglax bayr temdeglex we. Ym oilgodoggui erxlegch vv? Xol xorii gdg vg yu gsn vg bolxiig medseggui erxlegch vv??? Erxlegchees ene byatsxan vrsiin amiig nexex xeregtei shdee
Z
2020-02-08 00:59
Erhlegchiin buruu gej yu bhav dee. Etseg ehiin buruu. 1 oo 6 sartai huuhdiig eej ni gertee garaad bj bh yostoi. Mungu oloh shaardlagtai ajild orson bol tsetseleg geltgui oor gazar ajild orson bol harin ch buur karintilagdahgui yalt ch ugui ajildaa yavah l bsan. Ug ni 3 nas hurtel ni gertee haraad suuh bsiin.
Зочин
2020-02-08 00:40
Орон нутгийн цэцэрлэгүүд ажиллуулсаар байгаа шдээ. Энийг шалгаж байгаа газар байна уу
Зочин
2020-02-08 00:35
Хүн л болсон хойно үр хүүхдүүдээ гэдэг шүү дээ тэднийгээ өлсөж цаангүй орон гэртэй байхын тулд л ажил хийж байсан байж таараа яагаад эцэг эхийн буруу гэж. Тэдний төлөө л ажилж орох орон өл залгуулж байсан байхад. Тэднийхээ л төлөө ажилаасаа халагдахгүй гэж явсан хүмүүс шүү дээ. Өнөөдөр та биднээс илүү зовж шаналж байгаа ийм үед гэмэр болж чадахгүй байж дуугүй байж сур. Ганц ч хуруу чинь орохгүй байхад хэл амаа татаад дуугүй бай
Зочин
2020-02-08 00:30
Яаж амьдрах юм бэ сэтгэл өвдөөд тэсэхгүйнээ монгол улсад яаж амьдрах ёстой вэ яагаад 3 ийн гурван бага насны хүүхэдтэй ээжийг амрааж болохгүй байсийм бэ
Зочин
2020-02-08 00:23
Ээж нь хүүхдүүд харах хүнгүй болчихлоо гэж хэлэхэд эрхлэгч нэг их дарамтлаад байхгүй л байсан байх.хэн хэн нь буруутай том сургамж боллоо.гүн эмгэнэл илэрхийлье
ховд
2020-02-08 00:16
ховд аймгийн бсуг.н газрынхан та нар бас 2.17хүртэл ажиллуулна шалгалт хийнэ гээд байнга ажил дээрээ уягдсан шүү. сайдаасаа давсан мэдэлтэй хүмүүс ээ бсуг.н дарга. мэргэжилтэн. эрхлэгч нар аа одоо л жаахан амраах ухаан орж бна уу
Зочин
2020-02-07 23:51
Үнэхээр зүрх шимширч үзэгдэх шиг л болж байна. Монголын мянга мянган залуу гэр бүлд хүүхдээ харах хүнгүй цоожилж үлээх асуудлууд олонтаа. Зарим нь хажуу бөөрөндөө наагаад ажлаа хийгээд ч явж байна. Амь амьдралаа залгуулахын тулд хүн хөдөлмөрлөх нь мэдээжийн хэрэг. Гэвч үүний цаана бяцхан үр хүүхэдтэй наашаа гээд хараад өгчих хүнгүй залуу гэр бүлгүүдийн нийгмийн асуудлыг тод томруунаар авч хэлэлцэх цаг нь ав хэдийн болжээ.
bolotsetseg
2020-02-07 23:45
hen heneesl nehmer bna eejees ter erhlecheest er eh ornosoo ch ter
Zochin
2020-02-07 23:38
Darhanii 4 dugeer surguuli ch gesen anhaarch bagsh ajilchidaa tsugluulhaa bolioroi
Зочин
2020-02-07 23:21
Бодохоос ч айдас хүрч бна. Залуу улсууд бн сэтгэлийн тэнхээтэй байгаарай
Зочин
2020-02-07 23:03
zochin
2020-02-07 22:49
hodoo oron nutagt geltgv hotoor hvrtel surguuli tsetserlegiin daramt ih bn shd shine bagsh nart bvvr ih hol horio togtoochood bhad gereesee tsahimaar tsagaa bvrtgvvl bvrtg vleegv odor ajil tasalsn gj tsalingaas n hasna ntr gd ynz bvriin daramt ih l bn shde gerte bgaa vgvge bvrtgvvleed bga yum shg l bhin geresee garwal barag tsaling n hasna gd bgam shg l yum yarij bn shde
Irgen
2020-02-07 22:47
Mongoliin bolivsroliin salbar yamr ih yalzarch doroitsniig harulsn il bolgsn odruud bolj ongorch bn.3 huhdiin halun amiig zoliod ch oilghgui munhg namcharhsn arisnudas oshoo yu garhiig taashgui
Zochin
2020-02-07 22:42
Inghed baisiinma gdg l bolloodoo.Muusain tom tolgoitou hjniig hun gj uzdeggui hogiin zahiral erhlgch narin tom tolgoi iim bdld hurgj bgagiin tod jishee.Olon surguliuidin bagsh nar helj chadhgui bichij chadhgui golog tsarailad booliin bool boshgnii zarts ayatai yavj bgshde.
Zochin
2020-02-07 22:42
Inghed baisiinma gdg l bolloodoo.Muusain tom tolgoitou hjniig hun gj uzdeggui hogiin zahiral erhlgch narin tom tolgoi iim bdld hurgj bgagiin tod jishee.Olon surguliuidin bagsh nar helj chadhgui bichij chadhgui golog tsarailad booliin bool boshgnii zarts ayatai yavj bgshde.
Zochin
2020-02-07 22:42
Inghed baisiinma gdg l bolloodoo.Muusain tom tolgoitou hjniig hun gj uzdeggui hogiin zahiral erhlgch narin tom tolgoi iim bdld hurgj bgagiin tod jishee.Olon surguliuidin bagsh nar helj chadhgui bichij chadhgui golog tsarailad booliin bool boshgnii zarts ayatai yavj bgshde.
Zochin
2020-02-07 22:25
Erhlegch buruutai. Eruu uusge.
Zochin
2020-02-07 22:25
Erhlegch buruutai. Eruu uusge.
Zochin
2020-02-07 22:25
Erhlegch buruutai. Eruu uusge.
Zochin
2020-02-07 22:25
Erhlegch buruutai. Eruu uusge.
Зочин
2020-02-07 22:16
Цагдаагийн газар нь бүрэн мэдээлэл өгөөгүй байхад та нар хагас хугас бусдын яриагаар үнэн худал мэдээлэл тараахаа болилдоо! Цагдаа нь яаж, ямар шалтгаанаар өнгөрснийг тодорхойлоогүй байхад, та нар хажууд нь байсан юм шиг цуураад байж болох уу?! Ёс зүй нэж бна уу нөхдөө!!!
Зочин
2020-02-07 22:05
Henii buruu ch baisan gesen iim nuhtsul baidald neg ger buld bish niigmiin neg heseg ter chigeeree baina uuniig yaj zasah uu irgen hunii huvid ymar sanaa shiidliig oloh ve gej yraltsatsgaa, ternees etseg ehiin buruu huuhdee ajil hiihgu gertee harah ystoi baisan erhlegchiin buruu ajil amjuulah esgui baisan geed buruutang haigaad yug uurchluh ym??? Yagaad dandaa hun shiitgehee bodood asuudliig chigeer ni orhichihdog ym asuudlaa shiideech teneg uhernuudee
Иргэн
2020-02-07 21:38
Дарга Гичийгиын Шүүхэд өгөөд Ажлаас хал!!! Сургуулийн захирал цэцэрлэгийн эрхлэгч болохын тулд танил талаараа их хэмжээний Авилга өгч байж дарга бол . Мөнгөө олж авахын тулд Авилга авч байж Ажилд авна . Монголын Ажлын Байрны Эмэгнэл шдээ
Zochin
2020-02-07 21:25
Эрхлэгчийг дан ганц буруутгаж болохгүй. Ийм жижиг 3 хүүхдийг цоожилж орхих бөх зүрх яаж байдаг байнаа. Олон хавар нэгэндээ гээд гай болжээ. Бусад нь сургамж авах хэрэгтэй. Хүүхдийг маш их түгжиж явдаг, шатах үхдэг, түлэгддэг.
...
2020-02-07 20:20
Etseg ehiin buruushdee orhiod ywchihdag ochij chadahgvi gehed bolooshde herwee daramt shahalt vzvvlwel heldeg gazar ni helj awah arga hemjee awna gehed bolooshde
Зочин
2020-02-07 18:13
Сэлэнгэд ажилд орох хэцүү .Танил тал мөнгөгүй бол горьдохын ч хэрэггүй. Сургууль цэцэрлэгийн ялангуяа цэцэрлэгт ажилд ороход заавал мөнгө өгдөг шүү дээ.Тэгээд л хөөрхий тэр бүсгүй амьдрахын тулд Дарханд ажилд орсон биз ээ.Захирал эрхлэгч нарыг шалгаж эсвэл сэлгэн ажиллуулах хэрэгтэй. Боловсролын удирдлагын талаар анхаарал хандуулах болжээ.
Зочин
2020-02-07 16:14
Эрхлэгчийн буруу хайран охид яаж зовсон бол чааваас бодхоос ч аймаар юм
Зочин
2020-02-07 15:47
Etseg ehiin buruu
z
2020-02-07 13:04
Mash haramsaltai bna ajil yamar hamaatai yum be tiim jaahan huuhduudiig hendee naidaj orhidog yum be etseg eh asar hariutslaggui bna
Зочин
2020-02-07 13:01
M
keyboard_arrow_up