COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Автобусны “U money“ картаа БАНКНЫ ПОСС машинаар ЦЭНЭГЛЭДЭГ боллоо

2020 оны 2 сарын 06

Arslan.mn

“Улаанбаатар смарт карт” компаниас "U money" картын цэнэглэлтэд шинэ үйлчилгээ  нэвтрүүлэхээр  туршиж буй болон "Ёндоотой карт" урамшуулалт хөтөлбөрийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

"Easy pay" ХХК-ийн пос машинаар дамжуулан U money картыг цэнэглэдэг болох аж.

"Энэ сард багтаан пос төхөөрөмжөөр дамжуулан карт цэнэглэх үйлчилгээг нэвтрүүлнэ"

Arslan.mn

Улаанбаатар смарт карт” компанийн бизнес хэрэгжилтийн хэлтсийн дарга М.Мөнхбол  “Бид өмнө нь U money картын цэнэглэх хүртээмжийг сайжруулж, гэрээт борлуулагчдыг нэмнэ гэдгээ танилцуулсан.

Энэ хүрээнд хоёрдугаар сарын 7-14-ний хооронд "U money" картыг банкны пос машинаар цэнэглэх туршилтын ажлыг хийхэд бэлэн боллоо.

Туршилтад 70 орчим гэрээт борлуулагч хамрагдана. Энэхүү туршилтын үр дүнгээс хамаарч албан ёсоор нэвтрүүлэх хугацаа тодорхой болно.

Гэхдээ бид энэ сардаа багтан пос төхөөрөмжөөр дамжуулан карт цэнэглэх үйлчилгээг нэвтрүүлэхийг зорьж байна.

Банкны пос терминалаар дамжуулан цэнэглэх үйлчилгээг нэвтрүүлбэл худалдаа эрхлэгчид нэг төхөөрөмж дээр төлбөр тооцоогоо болон "U money" картыг цэнэглэх боломж бүрдэнэ.

Түүнчлэн манай байгууллага энэ онд багтааж гэрээт борлуулагчийнхаа тоог энэ 1,500-д хүргэнэ гэсэн зорилт тавин ажиллаж байна.

Туршилтын ажлууд маань амжилттай болохоор хэрхэн үйлчилгээнд нэвтрүүлэх чиглэлээр мэдэгдэл хийх болно” гэв.

Arslan.mn

Туршилтаар нэвтрүүлж буй энэхүү карт шинэ үйлчилгээний тухай  “Easypay” ХХК-ийн бизнес хөгжил хариуцсан захирал Б.Амарцогт хэлэхдээ “Энэ систем нь банкны бэлэн бус төлбөрийн системд 2018 оноос эхлэн нэвтэрсэн.

Бид өөрийн пос төхөөрөмжөөр дамжуулан "U money" картыг цэнэглэх боломжийг олгож байна.

Зөвхөн бэлэн мөнгөөр цэнэглэдэг байсан картыг бид банкны төлбөрийн картаар болон цахим түрүүвчээр дамжуулан цэнэглэх боломжийг нээж өгч байгаа юм.

Цаашид бид гар утаснаасаа автобусны картаа цэнэглэх боломжийг олгох зорилт тавин ажиллаж байна” гэв.

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
613425
1 эможи

Зочин
2020-02-06 20:40
Зочин
2020-02-06 14:13
смарт карт

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up