COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“МИАТ” Ухань руу тусгай үүргийн нислэг үйлдэх бэлтгэлээ бүрэн хангажээ

2020 оны 1 сарын 28

Arslan.mn

БНХАУ-д тархаад байгаа шинэ коронавирусын голомт болох Ухань хотод хөл хорионд орсон 32 монгол оюутныг эх оронд нь шилжүүлэн авах тухай албан ёсны хүсэлтийг Гадаад харилцааны яам Бээжин дэх Элчин сайдын яамаараа дамжуулан Хятадын Гадаад хэргийн яаманд ноот бичгээр хүргүүлжээ.

БНХАУ-ын Засгийн газар Үхань хотоос гадаадын иргэн нүүлгэн шилжүүлэх асуудлыг шийдвэрлэхдээ тухайн иргэдэд эрүүл мэндийн үзлэг хийж, шилжүүлэн өгөх иргэдээр дамжин өвчин тархахаас урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор аюулгүй байдлын бүхий л нөхцөлийг хангасны дараагаар зөвшөөрөл өгөхөө илэрхийлсэн байна.

Гадаад харилцааны яам иргэдээ ойрын хугацаанд шилжүүлэн авахаар  ажиллаж байгаа бөгөөд “МИАТ” ТӨХК Ухань хот руу тусгай үүргийн нислэг үйлдэх бэлтгэлийг бүрэн хангаад байгаа юм.

Дээрх оюутнуудыг нутагтаа ирсэн дариуд ХӨСҮТ-д тодорхой хугацаанд тусгаарлан хяналтанд байлгах ажлыг Эрүүл мэндийн яам зохион байгуулах юм.

Ташрамд дурдахад Ухань хотоос иргэдээ шилжүүлэн авах хүсэлтээ Америк, Франц, Япон, Өмнөд Солонгос зэрэг 10 гаруй улс Хятадын Засгийн газарт мөн хүргүүлээд байгаа ажээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
613025
0 эможи

7d4x1usscj
2020-02-08 05:29
Зочин
2020-01-28 13:35
зочин
2020-01-28 10:19
Хятадууд бөөн баяр монголыг эзлэх төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд бүр амар боллоо доо баахан нууц үеийн халдварыг монгол руу явуулах нь дээ.Хилээ хааж хэнийг ч оруулж гаргахгүй монголдоо байгаа иргэдээ бодоочээ.Юун халдварын голомтоос хүн авчрах вээ.энэ шийдвэрээ эргэж хараачээЯмар үер усны аюулаас иргэдээ авчирч байгаа биш тарваган тахлаас ч аюултай халдварт вирүсний голомтоос хүн авчирах.
keyboard_arrow_up