COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 01, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ДУНДГОВЬ: Гэмт хэргийн гаралт буурчээ

админ
2020 оны 1 сарын 23

Arslan.mn

Дундговь аймгийн хэмжээнд өнгөрсөн онд бүртгэгдсэн гэмт хэргийн тоо болон гэмт хэрэгт холбогдогчдын тоо буурчээ.

Тодруулбал, аймгийн хэмжээнд нийт 211 гэмт хэрэг бүртгэгдэж, энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 20,7 хувь, гэмт хэрэгт холбогдогчдын тоо 29 хувиар буурч, 130 хүн холбогдоод байгаа ажээ.

Хэдийгээр аймгийн хэмжээнд нийт гэмт хэргийн тоо буурч, эерэг үзүүлэлттэй байгаа хэдий ч согтуугаар үйлдсэн гэмт хэрэг, малын хулгай, залилан, дээрэм, хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх, дээрэмдэх гэмт хэргүүд өсжээ. Мөн хүүхэд оролцсон гэмт хэрэг өссөн байгааг аймгийн Цагдаагийн газраас мэдээлсэн.

Залилангийн гэмт хэрэг өссөн нь цахимаар буюу бусдын фэйсбүүк хаягийг ашиглан мөнгө гуйх, дансаа явуулах болон виз гаргаж өгнө гээд хүнээс мөнгө салгах зэргээр бусдыг залилсантай холбоотойгоор энэ төрлийн гэмт хэрэг нэмэгдсэн бол малын хулгайн 31 гэмт хэрэг бүртгэгдэж, энэ төрлийн гэмт хэргийн илрүүлэлт өнгөрсөн оны мөн үеийнхээс 50,5 хувиар өсжээ.

Тус Цагдаагийн газрын хувьд гэмт хэргийн илрүүлэлт 8,9 хувь, зөрчлийн илрүүлэлт  21,8 хувиар тус тус өсч, торгуулийн хэмжээ 16 хувиар нэмэгдсэн байна.

Гэмт хэргийн улмаас 683,7 сая төгрөгийн хохирол учирч, 41,4 хувийг нөхөн төлүүлжээ. 15 сумаас Цагаандэлгэр, Сайнцагаан, Дэрэн, Дэлгэрцогт, Луус сум гэмт хэргийн тоогоороо 18 ба түүнээс дээш насны 10000 хүнд оногдох аймгийн дүнгээс дээгүүр байгаа ажээ. 

Эх сурвалж: montsame.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
612902
0 эможи

y65g5cklgi
2020-02-08 05:28
Very good sex movies in hd quality - https://x-movies.net/sex-video/mom-fucks-her-son/
Зочин
2020-01-24 00:19
Зочин
2020-01-23 13:17
keyboard_arrow_up