COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ДУУЛИАН: Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг албан ёсоор эрэн сурвалжилж эхэллээ

2020 оны 1 сарын 13

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг АТГ, ЦЕГ-аас албан ёсоор улсын хэмжээнд эрэн сурвалжилж эхэллээ.

Хилээр гарч яваад амласан хугацаандаа ирээгүй учраас ийнхүү хайх ажиллагааг эхлүүлж, улмаар Интерполд хандан баривчлуулахын тулд цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж буй хүмүүсийн жагсаалтад оруулсан байна.

Прокурорын болон мөрдөн шалгаж буй байгууллагаас энэ талаар тодруулахад “Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллагад хандахын тулд холбогдох бичиг баримтыг нь бүрдүүлэн, Интерполын шаардлагад нийцүүлэн хүргүүлэхээр болсон” гэсэн юм. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Дубайн гэрээ буюу Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээнд гарын үсэг зурахдаа албан тушаалаа ашиглаж, бусдад давуу эрх олгосон байж болзошгүй хэмээн эрүүгийн 1802001240165 дугаартай хэрэгт АТГ-ын болон ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн хамтарсан ажлын хэсгээс яллагдагчаар тооцоод байгаа. Хэсэг хугацаанд цагдан хоригдсон түүнийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс батлан даалтад гаргаж, тодорхой хүнтэй уулзахыг хориглосон хязгаарлалт тогтоох арга хэмжээ аваад байсан юм. Гэвч 2019 оны наймдугаар сард хэрэг шалгаж буй ажлын хэсгийнхэнд мэдэгдэлгүй хилээр гарч, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж буй учраас эрэн сурвалжлах болсон юм. Хэдийгээр тэрбээр 2019 оны арванхоёрдугаар сарын 21-нд эх орондоо очно хэмээн мэдэгдэж байсан ч амласан хугацаандаа ирэлгүй өдий хүрээд буй. Ч.Сайханбилэг өнгөрсөн наймдугаар сард өмгөөлөгчөөрөө дамжуулан шүүхэд “гэр бүлийнхээ гишүүнийг гадаадад эмчлүүлэх шаардлагатай болсон” хэмээн хилийн хоригоо цуцлуулах хүсэлт гаргасныг нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хилийн хоригийг нь цуцалсан байдаг. Улмаар эх орондоо буцаж ирэхэд нь мөрдөн шалгах болон прокурорын байгууллагаас хилийн хоригийг нь сэргээх хүсэлт шүүхэд хүргүүлсэн ч шүүгч нь хүлээн авахаас татгалзсанаар Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг төд удалгүй хил давж алга болсон юм.

Долоон шүүгчийн эрхийг сэргээж, таван шүүгчийн хэргийг шүүх хянаж байна Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн 17 шүүгчээс гэм буруугүй гэж үзсэн зарим шүүгчийн эрхийг сэргээжээ. Хэд хэдэн эх сурвалжаас энэ талаар тодруулахад “Гэм буруугүй гэж үзсэн анхан, давж заалдах болон Улсын дээд шүүхийн нэр бүхий долоон шүүгчийн бүрэн эрхийг сэргээж байгаа” гэлээ. Улсын дээд шүүхийн Иргэний танхимын тэргүүн Х.Сонинбаяр, шүүгч П.Золзаяа, нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Байгалмаа, Б.Нармандах болон Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал нарын эрхийг сэргээх зарлигаа Ерөнхийлөгч баталсан гэнэ. Давж заалдах шатны шүүхийн дээрх дөрвөн шүүгч Салхитын мөнгөний ордын маргалдагч талуудын гомдлыг хянаад анхан шатны шүүхэд буцаасан байдаг юм.

Тэднээс болон дээр нэр дурдсан шүүгчдээс гэмт хэргийн шинжтэй үйлдэл илрээгүй нь батлагдсан учраас ийнхүү сэргээсэн байна. Харин өдгөө дээрх 17 шүүгчээс дээрх ордын тусгай зөвшөөрлийг эзэмшигчдийн маргааныг шийдвэрлэхдээ хээл хахууль авсан гэх үйлдэлд Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч Д.Цолмон, Г.Цагаанцоож, Ц.Амарсайхан, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Сайханцэцэг зэрэг хүнийг буруутган яллах дүгнэлт үйлдэж, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байгаа юм. Салхитын мөнгөний ордын гэх хэрэгт холбогдон хахууль өгсөн, авсан, зуучилсан 10 гаруй хүнд холбогдох хэрэгтэй тус шүүхийн шүүгч нар танилцаж эхэлсэн гэдгийг эх сурвалжууд мэдээлж байна. Харин хил давж явсан шүүгч Ц.Амарсайханы хэргийг тусгаарлаад буй аж. Эдгээрээс гадна үндэслэлгүй хөрөнгөжсөн, бусдаас хахууль авсан хэрэгт хэд хэдэн шүүгч холбогдон АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст өдгөө шалгуулсаар буй билээ. Ташрамд дурдахад, бүрэн эрхийг нь түдгэлзүүлмэгц ОХУ-аар дамжин АНУ-ыг зорьсон, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч асан С.Төмөрбатыг эх оронд нь шилжүүлэх, эсэхийг ирэх тавдугаар сард Америкийн шүүхэд хэлэлцэнэ гэсэн мэдээлэл бий.

 

Эх сурвалж: Г.РАВЖАА 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
612515
1 эможи

p0z8xdgen5
2020-02-08 05:26
Зочин
2020-01-13 15:34
Зочин
2020-01-13 14:39
333
2020-01-13 13:19
гал хам олдох болуу
keyboard_arrow_up