COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

“Жи тайм”-д хохирсон иргэдийн хохирлыг барагдуулах боломжтой боллоо

2020 оны 1 сарын 09

Arslan.mn

Хоёрхон жилийн хугацаанд 11 734 иргэнд 22 тэрбум төгрөгийн хохирол учруулсан “Жи тайм” сүлжээний хэрэгт Казахстаны иргэн М.Маратыг холбогдуулан шалгаж байгаа. Мөрдөн байцаалтын явцад оргон зайлсан түүнийг интерполын болон эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээтэй орнууд руу хүсэлт гарган, шалгуулж байгаа ч одоогоор тодорхой үр дүнд хүрээгүй.

Тэгвэл Мөрдөн байцаах албанаас “Жи тайм”-ын хэргийг шалгаж дуусчээ. Улмаар тус хэргийг шүүхэд шилжүүлэхээр ажиллаж байгаа талаар ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга, Цагдаагийн дэд хурандаа М.Батмөнх мэдээллээ. Тэрбээр “Энэ хэрэгт 580 хавтаст хэрэг нээн шалгаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу прокурортой хамтран шүүхэд шилжүүлэх арга хэмжээ авахаар ажиллаж байна.

Битүүмжилсэн эд хөрөнгийг худалдан борлуулж, иргэдийн хохирлыг барагдуулах боломжгүй байсан бол Улсын Дээд шүүхэд санал хүргүүлж, тодорхой журамд өөрчлөлт оруулсан учраас хохирлыг нөхөн төлөх боломжтой болсон” гэлээ. Сонирхуулахад, эл хэрэгт холбогдуулан 6.9 тэрбум төгрөг, 400 сая төгрөгийн үнэ бүхий автомашин, гурван тэрбум төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг хохирогчдын хохирлыг барагдуулах зорилгоор битүүмжлээд байгаа юм.

Эх сурвалж: isee.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
612453
11 эможи

ik9yqf1nod
2020-02-08 05:25
Зочин
2020-01-09 22:41
Зочин
2020-01-09 22:26
Сүлжээний залилантай тэмцэгч Сүлжээг хашраагч Хулгар Д. Чимэддамбад амжилт хүсье
Зочин
2020-01-09 20:03
шийдэх хуулийн хугацаа гэж байдаг уу
Зочин
2020-01-09 15:40
Д.Чимэддамба
2020-01-09 15:14
G-Time сүлжээний залиланг нийгэмд одоогоос 3-н жил 2-сар 6-хоногийн өмнө 40000-н эдийн засагчтай, 50000-н хуульчтай 3,2-сая хүн амтай зах зээл дээрээс цор ганцаар шударгаар илчилж билээ... Тухайн үед асар их эсэргүүцэл, заналхийлэлтэй тулгарч байсан бөгөөд газар авахад нь хамгийн их нөлөөлсөн зүйл нь SBN телевизээр сурталчилсан үйлдэл нь түүнийг түгээж тараасан сошиал орчин байлаа шүү дээ...
keyboard_arrow_up