COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 31, Ням
Өнөөдөр

Arslan.mn

МХЕГ: Утлага, даралтын аппарат, чагнуур зэргийг онлайн дэлгүүрээс худалдаж авахгүй байхыг зөвлөв

админ
2019 оны 12 сарын 26

Arslan.mn

Мэргэжлийн хяналтын газар иргэдийн мэдээллийн дагуу гарал үүсэл нь тодорхойгүй, чанарын баталгаагүй даралтын аппарат, чагнуур, утлагын аппарат зэргийг худалддаг гэх онлайн дэлгүүр, сайтуудад шалгалт хийжээ. Шалгалтаар нэр бүхий онлайн худалдаанд  даралтын аппарат, чагнуур, утлагын аппаратын зураг, танилцуулгыг байршуулсан бөгөөд гарал үүсэл, үйлдвэрлэгч тодорхойгүй, загвар /үзүүлэн/ бүтээгдэхүүний эх бие, хайрцаг дээрхи мэдээлэлд үйлдвэрлэсэн улс, үйлдвэрлэгчийн нэр бичигдээгүй, үйлдвэрлэгч нь стандартын шаардлага хангасан тухай гэрчилгээгүй, чанарын баталгаажилтгүй байжээ.

Даралтын аппарат, чагнуур, утлагын аппарат зэрэг нь Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/493 тушаал, Эрүүл мэндийн байгууллагын бүтэц, үйл ажиллагааны стандартуудад заасан ангилал, тодорхойлолтоор эмнэлгийн багаж, тоног төхөөрөмжийн ангилалд багтдаг тул тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд импортлох, худалдах үйл ажиллагааг явуулдаг. Гэтэл дээрх  сайтууд, онлайн дэлгүүрийг ажиллуулдаг иргэн, аж ахуйн нэгж нь эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж импортлох, худалдах тусгай зөвшөөрөлгүй, худалдаалж буй төхөөрөмж нь чанарын баталгаажилтгүй байжээ.

Иргэд даралтын аппарат, чагнуур, утлагын аппарат, сахарын аппарат зэрэг төхөөрөмжийг сонгохдоо зөвшөөрөл бүхий мэргэжлийн ханган нийлүүлэх байгууллага, эмийн сангаас үйлдвэрлэгчийн баримт бичиг, чанарын баталгаа болон Монгол хэл дээр бичигдсэн ажиллуулах зааврын хамт авч, зааврын дагуу ашиглахыг анхаарууллаа.

Эх сурвалж: polit.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
612006
0 эможи

Зочин
2019-12-26 15:19
keyboard_arrow_up