COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЦЕГ: Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын алба ШИЛДГҮҮДЭЭ ТОДРУУЛЛАА

2019 оны 12 сарын 24

Arslan.mn

Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны 2019 оны үйл ажиллагааны тайлангийн хурал  /12 дугаар сарын 23-ны өдөр/ зохион байгуулагдлаа.

Тайлангийн хуралд Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа  Р.Отгонжаргал, МДШШУА-ны дарга, цагдаагийн хурандаа О.Зоригт болон тус албаны даргын дэргэдэх зөвлөлийн гишүүд, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Тээврийн цагдаагийн албаны харьяа Шуурхай удирдлагын хэлтэс, тасгийн нийт 378 алба хаагч оролцлоо.  

Тус албанаас Цагдаагийн ерөнхий газраас 2019 онд дэвшүүлсэн зорилтын шалгуур үзүүлэлтийг хангах, МДШШУА-ны дунд хугацааны стратегийн зорилт, Цагдаагийн ерөнхий газрын болон албаны гүйцэтгэлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх чиглэлээр зохион байгуулсан ажил, арга хэмжээний тайланг алба хаагчдад танилцуулав.

Хурлын үеэр Цагдаагийн байгууллагын шуурхай удирдлагын үйл ажиллагааг хэрэгжүүлэх, мэдээллийн сан бүрдүүлэх, судалгаа, дүн шинжилгээ хийх, холбоо, мэдээлэл, технологийн дэвшлийг үйл ажиллагаанд нэвтрүүлэх үйлсэд идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажиллаж, улиран одож буй 2019 онд ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэжлийн ур чадвараар хамт олноо хошуучилсан ажилласан алба хаагчдыг шагнаж, урамшуулсан юм.

  • “Хөдөлмөрийн аварга алба хаагч”-ийн төрөлд:

1. “Мэдээлэл, дүн шинжилгээ, судалгааны алба хаагч”-аар Статистик мэдээллийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад С.Энхбаатар;

2. “Мэдээллийн технологи, харилцаа  холбооны алба хаагч”-аар  Мэдээллийн технологи, холбооны төвийн Мэдээллийн технологийн хэлтсийн Программ хангамж, системийн тасгийн дарга, цагдаагийн ахмад Ц.Уугансувд;

3. “Шуурхай удирдлагын алба хаагч-аар Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Шуурхай удирдлагын хэлтсийн жижүүрийн ахлах офицер, цагдаагийн хошууч Ю.Баяр-Эрдэнэ;

  • “Ажил, мэргэжлийн аварга алба хаагч”-ийн төрөлд:

1. “Мэдээлэл хүлээн авагч”-аар Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Шуурхай удирдлагын тасгийн мэдээлэл хүлээн авагч-жижүүрийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Х.Нарантөгс;

2. “Жижүүрийн офицер”-оор Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн Шуурхай удирдлагын тасгийн жижүүрийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Н.Данзан;

3. “Мэдээллийн технологийн инженер”-ээр ЦЕГ-ын Бүртгэл, хяналтын төвийн мэдээлэл технологи, сүлжээ хариуцсан инженер, цагдаагийн ахмад Н.Пүрэвдорж;

4. “Холбооны инженер”-ээр Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газрын Шуурхай удирдлагын тасгийн холбоо, мэдээллийн инженер, цагдаагийн хошууч Ч.Амартүвшин;

5. “Мэдээлэл, судалгааны ажилтан”-аар Орхон аймаг дахь цагдаагийн газрын Шуурхай удирдлагын тасгийн мэдээлэл, судалгааны  мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Эрдэнэбаяр;

6. “Захиргаа, санхүүгийн ажилтан”-аар  Захиргааны удирдлагын хэлтсийн ахлах нягтлан бодогч, цагдаагийн ахмад Ё. Мөнхзул;

  • “Оны онцлох алба хаагч”-ийн төрөлд:

1. “Хамгийн санаачилгатай алба хаагч”-аар Мэдээллийн технологи, холбооны төвийн Мэдээллийн технологийн хэлтсийн программ хангамжийн ахлах инженер, цагдаагийн ахмад Г.Өлзийтөр;

2. “Хамгийн чадварлаг алба хаагч”-аар Өмнөговь аймаг дахь цагдаагийн газрын Шуурхай удирдлагын тасгийн мэдээлэл хүлээн авагч-жижүүрийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч О.Батбаяр;

3. “Хамгийн үлгэр жишээ удирдах ажилтан”-аар Дархан-Уул аймаг дахь цагдаагийн газрын Шуурхай удирдлагын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа С.Сүхбаатар;

МДШШУА-ны “Баярын бичиг”-ээр:

  1. Тээврийн цагдаагийн албаны Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн мэдээлэл, судалгааны мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Б.Базаррагчаа
  2. Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Шуурхай удирдлагын тасгийн жижүүрийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад П.Зоригтбаатар
  3. Архангай аймаг дахь цагдаагийн газрын Шуурхай удирдлагын тасгийн мэдээлэл, судалгааны ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Дагийранжил
  4. Говь-Алтай аймаг дахь цагдаагийн газрын Шуурхай удирдлагын тасгийн зөрчлийн тоо бүртгэгч, цагдаагийн ахлах ахлагч Э.Сарантуяа
  5. Ховд аймаг дахь цагдаагийн газрын Шуурхай удирдлагын тасгийн жижүүрийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч М.Мөнхжав нарын 35 алба хаагч;
  • “Мэдээлэл, харилцаа холбооны тэргүүний ажилтан” тэмдгээр:
  1. Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны Мэдээллийн технологи, холбооны төвийн Холбооны хэлтсийн радио холбооны ахлах инженер, цагдаагийн хошууч Г.Мөнххайрхан
  2. Сүхбаатар аймаг дахь цагдаагийн газрын Шуурхай удирдлагын тасгийн холбоо, мэдээллийн инженер, цагдаагийн ахмад Ү.Намсрай
  • Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын “Хүндэт жуух”-аар:

1. Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн Техник ашиглалтын хэлтсийн Систем ашиглалтын тасгийн программ хангамж хариуцсан инженер, цагдаагийн ахлах дэслэгч Г.Оргил

2. Тээврийн цагдаагийн албаны Захиргааны удирдлагын газрын Төлөвлөлт зохион байгуулалтын хэлтсийн ахлах инженер, цагдаагийн ахмад  Б.Жавхлан

Ажил мэргэжлээрээ бусдыгаа хошуучлан ажилласан алба хаагчдынхаа цаашдын ажил үйлсэд өндөр амжилт хүсье.

Эх сурвалж: ЦЕГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611933
0 эможи

ЦЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up