COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

“Эрдэнэт” үйлдвэрийн захирал Ц.Даваацэрэн батлан даалтад гарчээ

2019 оны 12 сарын 24

Arslan.mn

Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ц.Даваацэрэнг нэгэн хувийн компанийн захирлын хамт өнгөрсөн аравдугаар сарын 31-ний өдөр ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид саатуулсан. Тэгвэл өнгөрсөн баасан гараг буюу энэ сарын 21-ний өдөр эрүүл мэндийн шалтгаанаар Ц.Даваацэрэн батлан даалтад гарч, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Эрдэнэт үйлдвэрээс оффшор бүс дэх хэд хэдэн данс руу 2009-2017 онд олон сая ам.долларын гүйлгээнүүд хийсэн  хэмээн түүнийг буруутгаж, АТГ, ЭЦА, ТЕГ-аас энэ хэргийг шалгаж буй юм. Ц.Даваацэрэн 2012-2016 онуудад “Эрдэнэт” үйлдвэрийг удирдан ажилласан юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611915
0 эможи

Зочин
2019-12-24 19:29
харамсалтай
2019-12-24 11:31
ЯЛаа эдлэх болохоор өвчин зовлонтой болж жүжиглэх хэрэг алга. ХУУЛИЙНХАН л асуудлыг МАНАНд ашигтай шийдэх эрэл хийж байна даа. САЙХАН яригч хоосон толгой луйварчинтай тооцоо хийх цаг ойртож байна
keyboard_arrow_up