COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Улсын хилээр байгалийн үнэт чулуу, ховор ургамал нууж БНХАУ-ын хил рүү нэвтрүүлэх байжээ

2019 оны 12 сарын 14

Улсын хилээр байгалийн үнэт чулуу, ховор ургамал нууж БНХАУ-ын хил рүү нэвтрүүлэх байжээ

Өмнөговь  аймгийн Цагаан хад орчмоос нүүрс тээвэрлэж хилээр гаргадаг болсоор удаж байгаа билээ. Харин нүүрс тээвэрлэхийн зэрэгцээ нүүрс болон том оврын автомашин дотор хууль бус бараа бүтээгдэхүүн хилээр гаргаж гэж оролддог тохиолдол цөөнгүй байдаг байна.

Тодруулбал, Өмнөговь аймгийн Цогтцэцэ сумын иргэн нэгэн цагдаагийн байгууллагад хандан хилээр байгалийн чулуу гаргах байна хэмээн мэдээлжээ. Шалгалтаар Улаанбаатар хотод оршин сууг хаягтай эрэгтэй 45 настай Н нь улсын хилээр зорчихдоо биедээ 1188 ширхэг мана төрлийн байгалийн чулуу, мөнгөн шинжтэй мана чулуугаар хийсэн хүзүүний зүүлт дөрвөн ширхэг биедээ нууж нэвтрүүлэхийг завдсан үйлдлийн таслан зогсоож шалгаж байгаа аж.

Мөн арванхоёрдугаар сарын 6-ний өдөр тус хилээр Улаанбаатар хотын иргэн 48 настай эрэгтэй Б нь БНХАУ-ын хилээр зорчихдоо биедээ 200 гаруй мана төрлийн байгалийн чулуу, хоёр ширхэг өнгөлсөн хөөрөгний биетийг биедээ нууж нэвтрэхийг завдсаныг илрүүлэн шалгаж байна. Түүнчлэн яг энэ өдөр буюу арванхоёрдугаар сарын 6-ны өдөр Хэнтий аймгийн иргэн өөрийн эзэмшлийн чиргүүлд дэвэргэр жирэвгэр 11 уут буюу 93кг, адууны өдөн гэдэс 116 уут, бага малыг 122кг мах нууж нэвтрэхийг завдсан хэргийг илрүүлжээ.

Дээрх гурван тохиолдлыг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн бөгөөд бусад тээврийн хэрэгслүүдэд гэнэтийн шалгат хийж байна.

Эх сурвалж: ISEE.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
2
confuse an post
angry an post
1
611590
4 эможи

Зочин
2019-12-14 14:06
монголхүн
2019-12-14 12:54
иргэд аагаа багтаасандаа хилээр юм зөөгөөгүй амьдрах л гэж бгаа өмөөрөөгүй төр засаг өлсөж үх гэж хаясанаас өөрцгүй дээгүүрээ бүх хийж болох хулгайг хийж идсэн 20тэрбумийг завшаад2жилийн ял авч бна.хилээр хэнд ч хэрэггүй мана чулуу зөөж гаргаад дор хаяж 5жил авна энэ шудрагауу
keyboard_arrow_up