COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Хөхүүрийн айраг ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвд бүртгэгджээ

2019 оны 12 сарын 12

Arslan.mn

ЮНЕСКО-гийн Засгийн газар хоорондын хороо Колумбын нийслэлд хуралдаж байна. Тус хуралдаанаар өчигдөр Биет бус соёлын өвийн жагсаалтад арван өвийг нэмж баталжээ. 

ЮНЕСКО-гийн Биет бус соёлын өвийн жагсаалтад монголчуудын хөхүүрийн айраг хийх арга багтжээ. 

Тодруулбал, Монголчуудын хөхүүрийн айраг эсгэх уламжлалт арга технологийг Биет бус соёлын өвийн жагсаалтад бүртгэсэн үндэслэлээ гүүний сүүг үхрийн арьсан сав буюу хөхүүрт хийн эсгэх уламжлалт арга гэжээ. Мөн айраг бол тэжээллэг ундаа бөгөөд монголчуудын цагаан идээний  нэг гол төрөл зүйл. Айргийг эсгэх аргыг олон мянган жилийн турш уламжлан өвлөж, хадгалж ирсэн гэдгийг мөн онцолсон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611500
0 эможи

Зочин
2019-12-12 11:37
keyboard_arrow_up