COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ПРОКУРОР: “Хууль зүйн туслалцаа авах эрх-2019” өдөрлөгийг зохион байгуулжээ

2019 оны 12 сарын 11

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблей 1948 оны 12 дугаар сарын 10-ны өдөр “Хүний эрхийн Түгээмэл тунхаглал” хэмээх амин чухал баримт бичгийг баталсанаас хойш жил бүрийн энэ өдрийг дэлхий нийтээр “Хүний эрхийн олон улсын өдөр” болгон тэмдэглэж ирсэн.

Энэхүү өдрийг тохиолдуулан Сүхбаатар аймагт “Эрхийнхээ төлөө нэгдэцгээе”, Дархан-Уул аймагт “Хууль зүйн туслалцаа авах эрх-2019” өдөрлөгийг тус аймгийн прокурорын газрууд зохион байгуулжээ. 

Өдөрлөгт Сүхбаатар, Дархан-Уул аймаг дахь хуулийн байгууллагууд хамтран оролцсон бөгөөд эрх нь зөрчигдсөн, хохирсон иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгч ажилласан байна. 

Мөн “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”, “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенц”-ийн тухай иргэдэд мэдээлэл өгч, прокурорын байгууллагын үйл ажиллагааны талаар танилцуулсан байна.

Эх сурвалж: ДАРХАН-УУЛ, СҮХБААТАР АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611487
0 эможи

Зочин
2019-12-11 23:45
УЕПГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up