COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ӨНӨӨДӨР “Олон улсын хүний эрхийн өдөр“ тохиож байна

2019 оны 12 сарын 10

Arslan.mn

Өнөөдөр тохиож буй Олон улсын хүний эрхийн өдрийг дэлхий нийтэд “Эрхийнхээ төлөө нэгдэцгээе!” уриан дор тэмдэглэж байна.

НҮБ 1948 онд Парис хотноо Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг баталж, 1950 оноос энэ өдрийг албан ёсоор тэмдэглэж эхэлсэн юм. Хүний эрхийн олон улсын өдрөөр жил бүр уриа дэвшүүлэн зорилтот бүлэгт чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг уламжлалтай. Энэ жил “Эрхийнхээ төлөө нэгдэцгээе” уриан дор тэмдэглэж байна.

Манай улс 1989 оноос эхлэн олон улсын энэ өдрийг тэмдэглэж ирсэн юм.  Хүний эрхийн хамгаалагчдыг хамгаалах, Хүний эрх хамгаалагчийн эрхзүйн байдал хуулийн төслийг боловсруулан УИХ-д өргөн бариад байна. Манай улсад хүний эрхийг хамгаалах чиглэлээр 2 мянга гаруй иргэн, ТББ, байгууллага ажиллаж байгаа тоо бий.

Өнөөдөр “Эрхийнхээ төлөө нэгдье” өдөрлөг болох гэж байна. Мөн Польш улсын Сеймийн дэд Маршал Малгожата Гошевска "Польш дахь ардчиллын өөрчлөлтүүд 1989-2019" сэдвээр илтгэл тавина.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611415
0 эможи

keyboard_arrow_up