COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“Ойлгоё-Хүндэлье” аянд Говь-Алтай аймгийн 500 гаруй залуус НЭГДЛЭЭ

2019 оны 12 сарын 06

Arslan.mn

Цагдаагийн байгууллагаас улсын хэмжээнд зохион байгуулж буй "Ойлгое, хүндэлье" аянд Говь-Алтай аймгийн 500 гаруй залуус нэгдлээ.

Уг аяныг олон нийтэд сурталчлах зорилгоор Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн газар, Залуучуудын хөгжлийн төв хамтран 18 сум, 2 тосгоны залуусыг сургалтад хамрууллаа. Сургалтаар гэр бүлийн хүчирхийллийн хор уршиг, гэр бүлийн үнэ цэн, аливаа харилцааг уураар биш ухаанаар шийдвэрлэхийг уриалсан илтгэлийг тавьж, харилцан санал бодлоо солилцжээ.

Цагдаагийн байгууллагаас гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, энэ талаарх олон нийтийн мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх зорилгоор “ОйлГОЁ ХҮНдэлье” нөлөөллийн арга  хэмжээг төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, олон нийтийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611299
0 эможи

ЗОЧИН
2019-12-06 13:11
Алтайхаан та нар архигүй аймаг болох хөдөлгөөн өрнүүлж, аймгаа улсад тэргүүлэх хэмжээний болгооч, хоорондоо эвлэлдэн нэгдээд нам гэж талцалгүй чадах л улсуудын нэг дээ.
keyboard_arrow_up