COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 31, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал нарын хэргийг шүүхэд ШИЛЖҮҮЛЛЭЭ

админ
2019 оны 12 сарын 06

Arslan.mn

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал тэргүүтэй удирдах албан тушаалтнуудынх нь холбогдсон хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн гурван жил гаруйн хугацаанд шалгасны эцэст мөрдөн байцаалтаа дуусган НПГ-ын хяналтад шилжүүлсэн талаар бид мэдээлсэн. Тэгвэл тус газраас ОБЕГ-ын удирдлагад холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн өчигдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүллээ.

Эрх мэдэл, албан тушаалаа урвуулж, бусдад давуу байдал олгон, төсвийн хөрөнгө завшсан байж болзошгүй хэрэгт хошууч генерал Т.Бадралаас гадна ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Г.Арвинбуян, Санхүү, хангалт үйлчилгээний газрын даргаар ажиллаж байсан, хурандаа Р.Дадам агсан болон Хангалтын хэлтсийн дарга асан Л.Билэгдэмбэрэл, “Орем трейд” ХХК-ийн захирал Д.Лхагвасүрэн нарыг яллагдагчаар тооцсон юм. Улмаар 30 орчим хавтаст хэргийг бичгийн нотлох баримт болон яллагдагч нарын хамтаар шүүхэд хүргүүлснийг эх сурвалжууд мэдээлэв.

Уг нь сар гаруйн өмнө дээрх хүмүүст холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэхээр бэлтгээд байсан ч Т.Бадрал болон түүний өмгөөлөгч нар УЕПГ тэргүүтэй шат шатны прокуроруудад гомдол гаргаснаас багагүй хугацаа алдсан байна.

Түүгээр ч зогсохгүй яллагдагч, хошууч генерал Т.Бадралын албан тушаалыг түдгэлзүүлж шалгаагүй учраас ажлаар хөдөө орон нутаг, гадаадад томилолттой гэсэн шалтгаанаар хэргийн хамтаар шүүхэд шилжүүлэх боломж хараахан бүрдэхгүй байсан аж. Дээрх албан тушаалтнуудыг АТГ-аас 17 тендер хууль бусаар явуулснаас төрд хохирол учруулсан хэмээн буруутган шалгасан бөгөөд мөрдөн байцаалтын явцад найман үйлдэл нь тогтоогдсон гэдэг.

Тухайлбал, ОБЕГ-ын дарга хошууч генерал Т.Бадрал, СХҮГ-ын дарга агсан Р.Дадам нар 2015 оны тавдугаар сард найз Д.Лхагвасүрэнгийнхээ “Орем трейд” ХХК-ийг автомашин нийлүүлэх тендерт шалгаруулж, тусгай тоноглолтой “Газель” маркийн 15 автомашиныг 2.1 тэрбум буюу 560 сая төгрөгийн илүү үнээр худалдан авсан, 1988 оны хуучин нэг автомашин нийлүүлсэн, мөн онд гал унтраах, аврах хэрэгслийн бүрэлдэхүүнд багтдаг майхан, гал унтраах хөөс зэрэг 400 гаруй сая төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг сонгон шалгаруулалт зарлалгүй явуулсан, ОБЕГ-ын сургалтын төсвийн 500 гаруй сая төгрөгөөс талийгаач Р.Дадамын хүргэний компанид 275 саяыг нь өгч, гал унтраах дөрвөн автомашины гарааш бариулсан. ОБЕГ-ын Хангалт үйлчилгээний ангийн захирагч, хурандаа С.Бямбасүрэнд 160 сая төгрөг өгсөн ч шаардлага хангаагүй засвар хийсэн гэх зэрэг төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулж, шамшигдуулсан зэрэг үйлдэл нь нотлогдсон сурагтай.

Эх сурвалж: Өнөөдөр сонин Г.Равжаа
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611287
0 эможи

keyboard_arrow_up