COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 02, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Түүхэн гавъяа бүтээсэн ДОТООДЫН ЦЭРГИЙН 805-р ангийг “Цэргийн гавъяаны улаан туг“-ийн одонгоор шагналаа

2019 оны 12 сарын 02

Arslan.mn

Дотоодын цэргийн 805 дугаар ангийг Цэргийн гавьяаны одонгоор  шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дотоодын цэргийн 805 дугаар ангийг Цэргийн гавьяаны одонгоор шагнах тухай зарлиг гаргасантай холбогдуулан Цэргийн гавьяаны одон гардуулах ёслол өнөөдөр тус ангийн жагсаалын талбайд боллоо. 

Arslan.mn

Энэхүү шагнал гардуулах ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаанд Монголын Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний командлагч Х.Баттулга, Хууль зүй, дотоод хэргийн яамны сайд Ц.Нямдорж, Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав, дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Болд, Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Бат-Өлзий, Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа С.Ганбат болон дотоодын цэргийн бие бүрэлдэхүүн оролцлоо.

Arslan.mn

Энэ үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга " Эрхэм офицер, ахлагчид аа, Үе үеийн ахмадууд аа, Зочид, төлөөлөгчид өө.

Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал, улсын онц чухал объектыг хамгаалах, нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, терроризмын эсрэг тусгай ажиллагаанд оролцох зэргээр хуулиар хүлээсэн чиг үүргээ нэр төртэй биелүүлснийхээ төлөө “Цэргийн гавьяаны одон”-гоор шагнагдсан Дотоодын цэргийн 805 дугаар ангийн бие бүрэлдэхүүн Та бүхэнд халуун баяр хүргэе.

1935 оны 08 дугаар сарын 29-ны өдөр БНМАУ-ын Дотоод явдлын яамны сайдын З21 дүгээр тушаалаар “Дотоодын цэргийн тусгай салаа” нэртэйгээр байгуулагдсан Дотоодын цэргийн 805 дугаар анги нь 1945 оны 428 дугаар тушаалаар япон цэргийн олзлогдогсдыг “Хамгаалах хороо” нэртэйгээр өргөтгөн зохион байгуулагдаж байжээ.

Тусгай хороо, батальоныг НАХЯ-ны Сайдын 1988 оны Б/323 дугаар тушаалаар нэгтгэж, Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын харьяа 0230 дугаар тусгай хороо болгон өргөтгөгдсөн бөгөөд 1992 онд Цагдаагийн ерөнхий газрын даргын 145 дугаар тушаалаар “Дотоодын цэргийн 805 дугаар анги” болгон өөрчилжээ.

Хожим 2014 онд Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар Дотоодын цэргийн 805 дугаар ангийг Цагдаагийн ерөнхий газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны бүтцэд шилжүүлж, “Хамгаалалтын гуравдугаар газар” болгосон. Харин Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 280 дугаар тогтоолоор “Дотоодын цэргийн 805 дугаар анги”-ийг дахин эмхэтгэн байгуулсан билээ.

Монголын төр Цэргийн гавьяаны одонгоор шагнаж байгаа нь Дотоодын цэргийн 805 дугаар ангийн түүхийг бүтээлцсэн үе үеийн ахмадууд, алба хаагчдын гавьяа зүтгэлийг үнэлж байгаагийн илэрхийлэл юм.

Цаашид ололт амжилтаа бататган, Төрийн хуулийг чанд мөрдөж, үндэсний аюулгүй байдлыг хангах, хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхийн төлөө бүхий л боломж нөхцөлөө дайчлан ажиллана гэдэгт итгэл төгс байна.

Дотоодын цэргийн байгууллагын  нийт алба хаагч, ахмад ажилтан, Та бүхэнд чин сэтгэлийн халуун баярыг дахин хүргэж, амжилт хүсэхийн ялдамд албаныхаа нэрийг үргэлж өндөрт өргөж явахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Мөнх тэнгэрийн хүчин дор Дотоодын цэргийн сүр хүч, сүлд хийморь мандан бадраг” гэв.

Arslan.mn

Дотоодын цэргийн 805 дугаар анги нь Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Дотоод явдлын яамны сайдын 1935 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 321 дүгээр тушаалаар “Дотоодын цэргийн тусгай салаа” нэртэйгээр байгуулагдсан түүхэн замналтай бөгөөд мөн сайдын 1945 оны 428 дугаар тушаалаар япон цэргийн олзлодогсдыг хамгаалах зорилгоор хамгаалах зорилгоор “Хамгаалах хороо” нэртэйгээр өргөтгөн зохион байгуулсан..

Түүнчлэн Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 641 дүгээр тушаалаар Дотоодын цэргийн 805 дугаар ангийг Цагдаагийн ерөнхий газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны бүтцэд шилжүүлж, “Хамгаалалтын гуравдугаар газар” болгон байгууллагын нэрийг өөрчилсөн бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 280 дугаар тогтоолоор “Дотоодын цэргийн 805 дугаар анги”-ийг дахин байгуулсан түүхтэй.

Ийнхүү Дотоодын цэргийн 805 дугаар ангийг Монгол төрийн өндөр дээд шагнал “Цэргийн гавьяаны одон”-гоор шагнасан нь тус ангийн түүхийг бүтээлцсэн үе үеийн ахмадууд, алба хаагчдын алдар гавьяаг үнэлж буй илэрхийлэл юм.

Дотоодын цэргийн байгууллагын нийт алба хаагч, ахмад ажилтан та бүхэнд баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.

Arslan.mn

ШУУД ҮЗЭХ:

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

Arslan.mn

 

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
611114
5 эможи

Зочин
2019-12-03 02:41
Зочин
2019-12-02 13:40
keyboard_arrow_up