COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Ч.ЭНХБАТ: Хөгжлийн банкны ноолуур хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн онд ноолуурын экспорт 20 гаруй хувиар нэмэгдсэн байна

2019 оны 11 сарын 29

Arslan.mn

Монголбанкнаас санаачлан “Гадаад валютын нөөц“ сэдэвт хурлыг өнөөдөр зохион байгууллаа.

Уг хурал нь Гадаад валютын албан нөөцийн хүрэлцээ болон эдийн засгийн гадаад эрсдэл, Гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх боломж, тулгарч буй саад бэрхшээл хэмээх үндсэн хоёр хэсэг бүхий салбар хуралдаантай хуралдлаа.

Хуралдаан тус бүрээр  "Монгол улсын макро эдийн засгийн эмзэг байдал, түүнийг бууруулах нь", "Таван толгойн төслийн бүтээн байгуулалт" гэсэн итгэлүүд тавигдаж хэлэлцүүлэгдсэн бөгөөд Монгол улсын Хөгжлийн Банкны Тэргүүн дэд захирал Ч.Энхбат “Гадаад валютын нөөцийн хүрэлцээ болон эдийн засгийн гадаад эрсдэл” сэдэвт итгэлийг танилцууллаа.

Тэрбээр "Монгол Улсын Хөгжлийн банк гадаад вальютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг хийдэг. Тухайлбал гадаад вальютын орох урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор экспортын  төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлж байна. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон Алт, Ноолуур хөтөлбөрүүдийг амжилттай санхүүжүүлж, хэрэгжүүлсэн. Өнгөрсөн жилүүдэд Ноолуур хөтөлбөрийн хүрээнд 280 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон бөгөөд 2018 онд ноолуурын экспорт 20 гаруй хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

Мөн хөдөө аж ахуйн чиглэлээр эдийн засгийг солонгоруулах болон вальютын гарах урсгалыг багасгах зорилгоор импортыг орлох томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлж байна. Тухайлбал, газрын тосны боловсруулах үйлдвэрийн санхүүжилтийг хийсэн. Мөн эрчим хүчний хараат байдлыг бууруулах, эдийн засгийн аюулгүй байдлыг бэхжүүлэх үүднээс ТЭЦ-4-ийн нэгээс дөрөвдүгээр турбины шинэчлэл, Амгалангийн дулааны станцыг цахилгаан станц болгож 50 мегаватаар нэмэгдүүлэх, Чойбалсангийн дулааны цахилгаан станцыг 50 мегаваттаар нэмэгдүүлэх зэрэг эрчим хүчний томоохон төслүүдийн эх үүсвэрийг шийдэж санхүүжилтийг олгох шатанд явж байна.

Түүнчлэн шинэ эх үүсвэр олох тал дээр анхаарч байна. Монгол Улсын Хөгжлийн банк ОУВС-ийн хөтөлбөрийн хүрээнд тодорхой эх үүсвэр татах, зээл олгох тал дээр хязгаарлалттай байгаа. Энэ хүрээнд бид өнгөрсөн хугацаанд 600 гаруй сая долларын эх үүсвэрийг татсан. 2018 онд 500 сая долларын бондыг гаргаж амжилттай арилжсан.  Энэ нь гадаад вальютын нөөцийг нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүллээ. Цаашид эдийн засгийг дэмжсэн, импортыг орлох томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ гадны банк, санхүүгийн байгууллагуудын эх үүсвэрийг ашиглаж, томоохон төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх тал дээр анхаарч ажиллана." гэв.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611051
0 эможи

Зочин
2019-11-30 05:21
keyboard_arrow_up