COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ЧИНГИС ХААНЫ ЗАХИАС: Монгол орны газар нутаг бүтэн байвал Монгол улс сэргэж магадгүй

2019 оны 12 сарын 02

ЧИНГИС ХААНЫ зурган илэрцүүд

Засагт Хан аймгийн Урианхай овгийн хүн. Миний нэрийг Магсарын Чагдаг гэдэг. Чингис хааны удмын Батмөнх даян хааны хүү Жилай хунтайжийн удамт үе дамжиж ирсэн азтай хүн. Манай удмаас дамжин ирсэн ном судар 1965 онд  манай гэртэй хамт шатсан харамсалтай түүх бий.  Говь-Алтай аймгийн Сутай уулын хормойд төрж өссөн. Миний аав их ухаантай хүн байсан. 1965 онд гэр маань шатаад юу ч үлдээгүй. Өвлөгдөж ирсэн тэр их ном, судраас юу ч үлдээгүй. Тэгэхэд аав минь цааш нь түгэх учиргүй л байж дээ. Миний охин гэртээ очоод ганц ч зүйл битгий аваарай, харин судрын үнсийг боогоод хадгалаарай. Эргэж битгий хараарай гэж хэлсэн. Би ч захиснаар нь хийсэн дээ. Тэр их өв судар цааш нь дамжих ёсгүй байсанд би их харамсдаг. Би тэр судрыг дөнгөж л уншиж эхэлж байсан. Илүү ихийг уншихгүй яав даа гэж одоо харамсдаг юм. Аав маань намайг бага байхад нийслэл хүрээнд байх ёстой хүүхэд гээд дагуулж ирээд энэ нутаг ус, уулс хангайн талаар зөндөө их ярьж өгдөг байсан. Бид л хайрлаж хамгаалах учиртай гэж хэлдэг байсан. Төрсөн нутгийнхаа тухай хойч үед үлдээх дуу хийхийг аав минь үеийн үед захиж ирсэн. Тэгээд аавынхаа захиасыг биелүүлэх гэж Сутай хайрхан, Цаст богд уулынхаа тухай би дуу зохиохоор шийдсэн.

2008 онд "Сүүн цагаан хөндий", "Алтан тэвшийн хөндий" хэмээх хэд хэдэн дуу зохиосон. Эхний хоёр дууны хувьд дууныхаа дахилт бадгууд дээр түүхийг шингээж уул усаа магтан дуулсан сайхан дуутай болсондоо одоо ч гэсэн баярладаг.  Ноён оргил цаст богдоо магтан дуулснаар үе хойчдоо үлдэх түүх дурсгалтай болно. Дуундаа Сутай хайрхан уулийн онцлогийг магтаж, шингээж өгсөн. Сутай хайрхан уулын тухайд гэвэл Говь-Алтай аймгийн Тонхил, Дарви Ховд аймгийн Цэцэн, Дарви сумын дунд оршдог араараа хар модон ойтой Алтай нурууны 13 мөнх уулсын нэг. 2008 оноос Ерөнхийлөгчийн зарлигаар Их овоог тахиж Сутай хайрханыг төрийн тахилгатай болгосон. 1940-1950-иад онд Монголын баруун хязгаарын олон түмний амгалан байдлыг алдагдуулж эд хөрөнгийг тонон дээрэмдэж байсан Оспаны дээрэмчид даваагаар давж Мөрөнгийн голыг гатлан урагшаа эргэж нутгийн олныг тонон дээрэмдэх гэсэн боловч голын ус гэнэт үерлэн улаан хоормогоор эргэлдэн гаргаагүй учир хойшоо эргэж Алтан тээлийн хөндийд захчин Тогсойн мэргэн суманд ахлагч нь буцсан домогтой.

Би дээрх зохиосон дуунуудаа сүлд дуу болгох гэж НЗД-ын орлогч Ш.Анхмаа гэдэг хүнд өгсөн боловч тэр хүн миний хичээн бодож байж зохиосон шүлгийг хагас дутуу, хоёрын хооронд болгож хаясан нь үнэхээр харамсалтай байдаг. Миний бичсэн шүлгийг нийтлэнэ гээд нийтлэхгүй байх нь оюуны өмчийг хулгайлж буй хэрэг. НЗД-ын орлогч Ш.Анхмаа гэж эмэгтэй зүй бус бусармаг аашлах нь надад болон бидний үр удамд муугаар нөлөөлж буй хэрэг.

Дээд тэнгэрээс надад мэдээ дохио өгдөг. Эзэн Чингис хаантайгаа холбогддог. Монголчууд биднийг тэнгэр бурханаас байнгын хардаг. Хаан удамт хамаг Монголын эзэн хааны үрс мөн хамаг Монголын хаан их эзэн Чингис хаан биднийг дээд тэнгэрээс хардаг. Хүн болгон үүнийг мэдэж мэдэрч чаддаггүй. Түүний удмын хүн буюу зургаа дахь мэдрэхүй нь хөгжсөн эсвэл бөөгийн шашинт хүмүүс түүнийг мэдэрч чадна.

Чингис хаан маань дээд тэнгэрээс холбогдож захиас өгдөг. Үүнийг цааасан дээр буулгавал Удам судар чинь Монгол юм бол өөр өөрийн ухаанаар хүлээж аваарай. 

Миний төлөө амарч унтаж идэж ууж байхын оронд үлдээсэн эх орныг минь өөд нь татаж байвал би их баярлана, зэвүүн цаг ирж тангараг нь тонгорог болж байхад газар гишгэж агаараар нь амьсгалж, усыг нь ууж буй та бүхэн 300 жил амьдрах юмуу, 30 үеэ үзэх юм уу

Ямар нэг хүн ирсэн нэг өдөр байхад буцах өдөр заавал байдаг, та алт мөнгөө хаяад явна, эд хөрөнгөө хаяад явна, эх орон газар нутаг байгаль уул усаа хайрлахгүй бол таны хүүхэд эдийн шуналтай юу ч хайрлахгүй хүн болж өсч, Монгол орны нэр хүнд дэлхийн тавцанд унана. Эдийн шуналтай хүн элгэн садан газар нутаг ч үгүй болно, газар нутаг хөрсгүй болно. Та бүгдийг эзэн хаан чинь харж байна, Уул ус чинь харж байна, Лус савдаг чинь харж байна. Өнгөрсөн жилийн захиасыг би уншиж гүйцэлдүүллээ.

Монгол орны газар нутаг бүтэн байвал Монгол улс сэргэж магадгүй.

1911 оны арванхоёрдугаар сард Богд хаант Монгол Улс тунхаглагдаж Нийслэл хүрээ нэртэй болсон. Үүнээс найман жилийн дараа буюу 1919 онд Сю Шү Жаны толгойлсон Хятад цэргүүдэд хот эзлэгдэж, 1921 оны хоёрдугаар сард Барон Унгер Хүрээг Хятадын цэргүүдээс чөлөөлсөн. Улмаар 1924 онд анхны үндсэн хуулиа баталсан Монгол Улс нийслэл хотоо Улаанбаатар гэж нэрлэсэн байдаг. Ардын журамт цэрэг 1921 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Нийслэл хүрээг чөлөөлж, Монгол Улс тусгаар тогтнолоо дэлхий дахинаа зарлан тунхагласан билээ. Ийнхүү 1921 оны Ардын хувьсгалын ялалтаар Нийслэл хүрээний хөгжлийн нэгэн шинэ түүх эхэлсэн бөгөөд түүний мөчлөгийг эх орны бүтээн байгуулалтын үндсэн үе шатуудтай уялдуулан 1921-1924 он, 1924-1940 он, 1940-1960 он, 1990 оноос хойших гэж таван үе шат болгож хуваасан.  Улаанбаатар хот нь газарзүйн байршлын хувьд бол Хан Хэнтийн уулархаг нутгийн баруун өмнөд шувтарга үзүүр хэсэгт Богд хан уулын хойд дэнжид Туул голын ай сав голуудын өргөн хөндийд, Баянзүрх, Богд хан уул, Сонгинохайрхан, Чингэлтэй хэмээх эртнээс тахилгат дөрвөн уулын дунд байрладаг. Далайн төвшнөөс дээш 1350 метр дундаж өндөрлөгт нийтдээ 4.704.4 га талбай бүхий нутаг дэвсгэрийг эзлэн оршдог. Улаанбаатар хотын түүх ийм байна.Удам судраа мэдэхгүй уул ус, хангай дэлхийгээ шүтэх ёсоноо мэдэх хэрэгтэй гэж доод үеүүддээ захиж байгаа нь энэ билээ.

Өвөрмонголын Ордос хотод Чингисийн ташуур унасан газрыг Чингисийн онгон хэмээн зарлаад байна. Үүнийг харахын тулд дэлхийн өнцөг булан бүрээс жуулчид ирж байна. Гэтэл энэ Алтан тэвшийн хөндийн Чингис хааны шадар цэргүүд амьдарч ирсэн хөндийг яагаад хаагаад байна. 

Миний хувьд дээрээс ирсэн дохиог л ард түмэнд хүргэхийг хичээж байна. Энэ оны 11сарын11 нд эзэн хаан Чингис ийнхүү дамжууллаа. 

Эх орноо уул усаа байгаль эх дэлхийгаа хайрлахгүй , эдийн болон эрх тушаалтын шуналтай хүн өөрийгөө Монгол хүн гэж бодож хэлж хэрэггүй, дуртай газар, дуртай орон луугаа яв, тэр орондоо очиж амьдар , Монгол хүн Чингисийн удам гэж дахин дахин битгий хэл гэсэн бол 

11сарын 15 нд шарсан мах амттай шар зурхайч чи  хойч үед үлдээх Чингис хааны шүлгүүдтэй холбоотой газрууд болох эх орондоо газар нутгаа, тахилгат байгаль уул усаа хайрлахгүй бол эх орон чинь, газар нутаг чинь хөрс усгүй болно. Тэр үед та бүгд яаж амьдрах юм бэ. Богд Дүнжингаравын тухай ярьж дуу зохио гэж дээд тэнгэрээс даалгавар надад өгсөн.

Богд уулыг ухаад зам тавьсан байна. Уудаг ус чинь муу болж, Алтан тэвшийн хөндий хагарч, Могойн мөр гарч үлдэнэ, Хийморийн овоог чи харж, Цаст богд Сутай их тахилгат уул усаа хайрлахгүй боллоо

Би ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Билэгтэд шаардлага хүргүүлсэн. Сутай уулыг ухаад байна үүнийг шийдэж өг хэмээн хэлсэнд худлаа байлгүйдээ хэмээн хэлж тун удалгүй Билэгт нөхцөл байдлын талаар тухайн газраасаа тодруулахад гайхсан маягтай над руу хараад итгэж билээ. Мөсийг нь хүчээр авж хайлуулж уусан овоог нь шатаан эх орныхоо тахилгат газрыг хүний юм шиг хайхрамжгүй хандаж буруу бүхнийг хийж байгаа хүнийг Сутай уул хорьдог.  Гурван удаа дохио өгөөд тэдгээр хүмүүсийн биеийг өвтгөх ч юмуу ингэж болохгүй шүү хэмээн хорьдог.

Хүн бүхэн уул овоон дээрээ очин архи, дарс, элдэв төрлийн идээ будаа, хамаагүй юм битий цацаад бай хэмээн сануулга өгч байна. Богд Дүнжингаравын хийморийн овоон дээр очин уулын бүслүүрт зам дээр  буугаад дээшээ явган явах ёстой. Буруу зүйл цацаад байхын оронд овооны унасан чулууг өөд нь тавиад овооны эх нь танидаа олзны эх нь надад хэмээн залбирах хэрэгтэй. Дээрээс чинь энэ хоёр газрыг сүлд дуутай болго лус савдгын байгалиа оруулсан сүлд дуутай болго хэмээн захиж байна.

Тангараг нь тонгорог болсон хүн дуулахгүй байж болно. Та таалагдахгүй бол дуулахгүй байж бас болно. Боддог юмаа бодоод уул усандаа залбир. Тахилгат уулыг битгий ухаад хөндөөд бай. Танд муу юм болно. Одоо зүгээр ч гэсэн цаашдаа муу  болж таны болон таны ойр дотныхонд алсдаа муу зүйл болно гэдгийг заавал сана. Аливаа зүйл хариутай байдаг жамтай.

Дээрээс чинь эзэн хаан чинь мөн уул усны чинь савдаг харж байна. "Сутай хайрхан" дууг дуучин н.Эрхэмбаярын дуулснаар хүүхэд,  эмэгтэй хүн дуулж болно. Тэрийг хязгаарлахгүй. "Алтантэвшийн хөндий" дууг түмэн их чуулгын Дашцэрэн дуулсан энэ дууг том хүн юмуу эмэгтэй хүн, хүүхэд дуулж болно. Яагаад эмэгтэй хүн хүүхэд хоёрыг голчлоод байна гэхээр эмэгтэй хүн цэнгэнэсэн сайхан хоолойгоороо сэргэтэл дуулдаг учир эмэгтэй хүнийг дуулахад зөв хэмээн гэж үздэг.

11сарын 20 ний өдөр мөн дохио өгч үүнийг хэлүүлж захиулсан

Та бүгд эдийн эрх тушаалын шуналтай болж байна, шонхор шувуугаа байхгүй болговол өлийн цагаан оготно ихдэж, Монгол орон чинь газрын хөрсгүй болж, хэдэн мал чинь байхгүй болж амьдралгүй, ус, ундгүй болно хэмээн өгүүлсэн болно. 

Эзэн Чингис хааны шувуу гэх Монгол орны Шонхор шувуу улс түмний цагаан шувуу. Одоо гадаадад гаргаад үгүй болж буй нь харамсалтай хэрэг. Шонхор дотроо олон төрлийн байдаг.

Идлэг шонхор, Амарын шонхор, Эгэл шонхор, Шилийн шонхор, Хайргуун шонхор, Зээрд шонхор, Цагаан шонхор, Шууман шонхор, Начин шонхор эдгээр шувууд бүгд Араб улс руу хууль бусаар гарч Монгол орны минь Их эзэн Чингис хааны цагаан шонхор үгүй болж байна. Үүнийг шийдэх хэрэгтэй.

 Энэ мэт буруу зүйл хийж буй хүнийг бурхан тэнгэр хардаг гэдгийг хүн бүхэн сайн ойлгож ухаараасай гэж хүсмээр байна. 

 

Эх сурвалж: Говь-Алтай аймгийн иргэн өндөр настан М.Чагдаг
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611013
1 эможи

Зочин
2019-12-03 02:46
zochin
2019-12-02 14:40
niceeee
Зочин
2019-11-30 05:21
keyboard_arrow_up