COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
06 сарын 04, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: ЦЕГ

админ
2019 оны 11 сарын 17

Энэ долоо хоногт /2019.11.11-2019.11.17/ Цагдаагийн байгууллагаас олон нийт рүү чиглэсэн ОНЦЛОХ үйл явдлыг тоймлон хүргэж байна. 

Мал эмнэлэгийн ерөнхий газартай хамтран ажиллах “Санамж бичиг” байгууллаа 

Arslan.mn

“Мал, амьтан тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний сум, дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш худалдаалах, тээвэрлэх, малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Мал эмнэлэгийн ерөнхий газартай хамтран ажиллах "Санамж бичиг" байгуулах үйл ажиллагаа  /2019.11.11/ Цагдаагийн ерөнхий газарт зохион байгуулагдлаа. Энэхүү үйл ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал, Эрүүгийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Б.Даваажав, Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны дарга, цагдаагийн хурандаа О.Зоригт, Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Гантулга болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Мэдээлэл судалгаа хариуцсан алба хаагчдыг чадавхжуулах сургалт зохион байгуулагдлаа

Цагдаагийн байгууллагын мэдээлэл судалгаа хариуцсан алба хаагчдад гэмт хэрэг, зөрчлийн мэдээллийн сангийн бүрдүүлэлт, ашиглалт, статистик мэдээнд дүн шинжилгээ хийх, алба хаагчдын мэдээллийн санд ажиллах чадварыг дээшлүүлэх зорилгоор “Гэмт хэрэг, зөрчлийн мэдээллийн сангийн бүрдүүлэлт, ашиглалтыг сайжруулах, статистик мэдээнд дүн шинжилгээ хийх” сэдэвт сургалт өнөөдөр /2019.11.13/ Мөрдөн байцаах албаны хурлын тэнхимд зохион байгуулагдлаа.

 Төрийн бус байгууллагуудтай хамтын ажиллагааны “Санамж бичиг” байгууллаа

Гэрч, хохирогчийг хамгаалах, туслалцаа үзүүлэх, үндэсний хөтөлбөр” болон гэрч, хохирогчийг хамгаалах үйл ажиллагаанд төрийн болон төрийн бус байгууллагын хуулиар хүлээсэн үүрэг, оролцоо, дэмжлэгийг нэмэгдүүлэх, талуудын эрх, үүрэг, хариуцлага, оролцоог тодорхой болгох зорилгоор Цагдаагийн ерөнхий газар, Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Хүүхэд хамгааллын төв /Үжин/ зэрэг байгууллагуудтай цаашдын хамтын ажиллагааны талаарх “Санамж бичиг” байгуулах арга хэмжээ өнөөдөр /2019.11.14/ зохион байгуулагдлаа.

Хэрэг бүртгэх албанаас “Цахим сургалт” зохион байгууллаа

Arslan.mn

Цагдаагийн ерөнхий газрын болон Хэрэг бүртгэх албаны 2019 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, алба хаагчдыг давтан сургах, тэдний мэргэжлийн ур чадвар, хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор төв, орон нутаг дахь цагдаагийн газар, хэлтсийн Хэрэг бүртгэх тасгийн алба хаагчдыг хамруулсан “Цахим сургалт”-ыг /2019.11.14/ амжилттай зохион байгууллаа.

Ж.ТҮМЭНТУЛГА: ДОТООДЫН ЦЭРЭГ нь “Үндэсний аюулгүй байдлыг хангах“ тусгайлсан чиг үүрэгтэй төрийн цэргийн байгууллага

Дотоодын цэргийн 805 дугаар ангийн захирагч, хурандаа Ж.Түмэнтулгатай ярилцлаа. "Тэрээр ярилцлагандаа өнөөдрийн байдлаар манай анги Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд хангаж, улсын онц чухал объектыг хамгаалах, нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэргийг таслан зогсоох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшиг, аюулт үзэгдэл, осол аюул тохиолдсон үед эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулашгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх,  зарим обьектыг түр хугацаагаар хамгаалах, зорчигч ачаа тээшийг харгалзан хүргэх зэрэг үндсэн үүргийг хэрэгжүүлэн ажилладаг. Тухайлбал, улсын онц чухал объектуудын нэг болох “Усны хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламж”-ийг хамгаалах нь хариуцлагатай бөгөөд хүнд ажил. Учир нь нийслэлийн нэг сая гаруй иргэдийг эрүүл, аюулгүй усаар ундаалахад Монгол Улсын Дотоодын цэрэг 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна. Дотоодын цэрэг нь тайван цагт бие даасан үүрэг гүйцэтгэдэг бөгөөд дайны байдлын үед зэвсэгт хүчний бүтцэд үүрэг гүйцэтгэдэг нь бусад хууль, хүчний байгууллагаасаа онцлогтой....хэмээлээ"

"АВЪЯАСЛАГ АХМАДУУД-2020"  "АХА" тэмцээн амжилттай зохион байгуулагдаж шилдгүүдээ тодрууллаа

Тээврийн Цагдаагийн Алба-н зураг.

Тээврийн цагдаагийн албаны ахмадын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг "Авъяаслаг ахмадууд-2020" цогцолбор тэмцээний эхний тэмцээн болох "АХА" тэмцээн өнөөдөр /2019.11.16/ амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд 13 багийн 200 гаруй ахмад ажилтан оролцож албаны түүхэн замнал, хууль, эрх зүй, хөгжөөнт танин мэдэхүй зэрэг сэдвээр бэлтгэсэн асуултуудад хариулж шилдгүүдээ тодрууллаа.
- I байранд Техник замын хяналтын хэлтсийн ахмад ажилтан, цагдаагийн бэлтгэл хурандаа Б.Батбаяр,
- II байранд Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн ахмад ажилтан, цагдаагийн бэлтгэл хошууч Д.Чулуунхүү,
- III байранд Баянгол дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн ахмад ажилтан, цагдаагийн бэлтгэл ахмад С,Дамба нар шалгарч өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнууллаа.

ТЦА Найс Ти Ви” ХХК-ийн эрхлэн явуулах “Авто” телевизтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

Тээврийн Цагдаагийн Алба-н зураг.

Авто” телевизтэй хамтран зам тээврийн ослыг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх, осол, хэргийн хор уршиг, шалтгаан нөхцөлийг таниулах, замын хөдөлгөөний цаг үеийн нөхцөл байдал, холбогдох хууль дүрмийн талаарх мэдээ, мэдээллийг иргэд олон нийтэд шуурхай хүргэх, мөн хүүхэд, залуучуудад замын хөдөлгөөний дүрмийн анхан шатны мэдлэг, замын хөдөлгөөнд оролцох зөв дадлыг хэвшүүлэх чиглэлээр хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон цуврал нэвтрүүлгүүдийг хамтран бэлтгэхээр болов.

Замын хөдөлгөөний дүрмийг таниулагч “НОГООН ГЭРЭЛ ЦАГААН ШУГАМ 2019“ тэмцээн боллоо

Arslan.mn

Баянгол дүүрэг дэх замын цагдаагийн хэлтэс нь тус дүүргийн засаг даргаар хүүхдийг зам тээврийн хэрэг ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр А/563 дугаартай захирамж гаргуулан алба хаагч нартаа танилцуулан захирамжийн хүрээнд Монголын улаан загалмайн нийгэмлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төв,  монгол даатгал, Метро сити авто парк тоглоомын төвүүдтэй хамтран тус дүүргийн ерөнхий боловсролын төрийн болон төрийн бус 22 сургуулийн бага ангийн 242 хүүхэд багачуудын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох, замын хөдөлгөөнд оролцох дадал хэвшлийг багаас нь зөв суулгах, эцэг эхийн үүрэг хариуцлагыг сайжруулах зорилгоор Ногоон гэрэл цагаан шугам 2019 тэмцээнийг 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр төмөр замын соёлын төв ордонд амжилттай зохион байгууллаа.

“Таеквондо”-гийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны А/12 тоот тушаалын хэрэгжилтийн хүрээнд Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын нэрэмжит Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын “Таеквондо”-гийн аварга шалгаруулах тэмцээн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр “Хүч” спорт хорооны зааланд амжилттай зохион байгуулагдлаа. 

БЗД-ийн цагдаагийн гуравдугаар хэлтсээс түүхий нүүрстэй холбоотой хяналт шалгалт хийн ажиллаа

Image may contain: 1 person, sky, snow and outdoor

БЗД-ийн гуравдугаар хэлтсийн удирдлагаас МУ-ын засгийн газрын “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2019 оны “Өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах тухай” тогтоол, сайжруулсан шахмал түлшийг хэрэглэх захирамжийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Улаанбаатар хотод түүхий нүүрс нэвтрүүлэхгүй байх чиглэлээр 2019 оны 11 сарын 16, 17-ны өдрүүдэд хариуцсан 8, 9, 10, 11, 12, 17, 20, 23, 28 дугаар хороодын нутаг дэвсгэрийн өндөрлөг цэгээс айл өрхүүд түүхий нүүрс хэрэглэж байгаа эсэхэд хяналт тавин дурант эргүүлийн үүрэг гүйцэтгэн ажиллаа.

БЗД-ийн цагдаагийн хэлтсээс "Талархлын өдөр" өдөрлөгийг зохион байгууллаа

Image may contain: 37 people, people smiling, people standing and indoor

Тус газрын гуравдугаар хэлтсээс нийт алба хаагчдыг бие биедээ хүндэтгэлтэй хандах, тэдний ар тал амьдрал ахуйг зохицуулж буй гэр бүлийн гишүүд, эцэг эхчүүдийн дунд албаны үйл ажиллагааг сурталчилж, эерэг хандлагыг төрүүлэх зорилгоор “Талархлын өдөр”-ийг 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр амжилттай зохион байгууллаа. “Талархлын өдөр”-т алба хаагчдын гэр бүлээс нийт 150 хүн оролцсон ба Удирдлагын зүгээс талархал илэрхийлж 2 ээжид “Халамжит ээж өргөмжлөл”, 8 гэр бүлийг “Халамжит хань өргөмжлөл”-өөр, 1 алба хаагчид "Таван ханатай Монгол гэр", 16 алба хаагчийг цалингийн хувиар шагнаж урамшуулан, урлагийн тоглолтыг үзүүлж, тэдний санал хүсэлтийг сонсож ажиллалаа.

Би хариуцлагатай аав ээж аяны сургалт амжилттай явагдлаа

Image may contain: 16 people, people sitting and indoor

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран төрийн болон аж ахуй нэгж байгууллагуудыг хүүхэд хамгааллын бодлоготой болгох, эцэг эхийн зөвлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, байгууллагын ажилтан албан хаагчдаар дамжуулан гэр бүл, нийгмийн хүрээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хүүхэдтэй зүй бус харилцах, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хүүхдийг эрсдэлт нөхцөлд орохоос урьдчилан сэргийлэх, хамгаалахад эцэг эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэхийг уриалах, сурталчлах зорилготой “Би хариуцлагатай аав ээж” аяны сургалтыг нийслэлийн 9 дүүргийн бүх ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш сурган хүмүүжүүлэгч, эцэг, эхчүүдэд зориулан хугацаанд зохион байгуулж байгаа аж. Энэхүү сургалтын зорилго нь нийгэмд эцэг, эхчүүд үүрэг хариуцлагаа ухамсарлан, хүүхдийн хүчирхийлэл болон гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх дадал, хэвшлийг бий болгоход бодитоор нөлөөлөх үйл ажиллагааны цар хүрээг өргөжүүлж эцэг эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх юм.

Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс урьдчиланс сэргийлэх сургалт зохион байгуулан ажиллаа

Баянгол дүүрэг дэх Цагдаагийн Нэгдүгээр хэлтэс-н зураг.

Баянгол дүүргийн хороо хариуцсан хэсгийн байцаагч нар 51 дүгээр сургуулийн 7,8 дугаар ангийн 9 бүлгийн нийт 252 сурагчдад болзошгүй гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл хүргэх, хууль сурталчлах, цахим зөв хэрэглээ, цахим гэмт хэрэгт өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх, сургуулийн орчинд ажиллаж байгаа school police, хүүхэд хамгаалагч нарын үйл ажиллагаа, зорилгын талаар мэдээлэл өгч ажиллаа

Орон байрны хулгайлах гэмт хэргийг ШУУРХАЙ илрүүлжээ

Arslan.mn

Cүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн алба хаагчид их хэмжээний хохиролтой, удаа дараагийн үйлдэлтэй хулгайлах гэмт хэргийг шуурхай илрүүлжээ.Уг хэргийг үйлдсэн Г нь өмнө нь тус барьцаалан зээлдүүлэх газарт хулгайлах гэмт хэргийн замаар олсон эд зүйлсээ барьцаанд тавьж байсан болох нь шалгалтын явцад тогтоогдсон бөгөөд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн орон байрны хулгайн 8 гэмт хэргийг үйлдсэнийг тогтоож мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

СТАТИСТИК: Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 34.4 хувиар ӨСЧЭЭ

Arslan.mn

Улсын хэмжээгээр 2019 оны эхний арван сард 88.8 мянган хүн эрүүлжүүлэгдэж, 12.0 мянган хүн баривчлагдсан нь өмнөх оны мөн үеэс эрүүлжүүлэгдсэн хүн 20.8 мянгаар, баривчлагдсан хүн 3.1 мянгаар өссөн байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 173.4 тэрбум төгрөгт хүрсэн бол нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ 33.8 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс учирсан хохирол 22.5 тэрбум төгрөгөөр, нөхөн төлүүлсэн хохирол 53.4 сая төгрөгөөр өссөн үзүүлэлтэй байна. Эхний арван сард хэргийн улмаас хохирсон хүний тоо 28 мянгад хүрч, 7.4 мянган хүн гэмтэн, 925 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеэс гэмтсэн хүн 23.6 хувиар буурч, нас барсан хүний тоо 1.6 хувиар өсжээ. Үүнээс согтуугаар үйлдсэн гэмт хэрэг 3,640 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 40.5 хувиар үзүүлэлт юм.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН боллоо

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газар болон сум дундын Цагдаагийн хэлтэс хамтран тус аймгийн Алтай, Булган, Үенч, Цэцэг, Мөст сумдын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлүүдтэй 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хамтарсан зөвлөгөөн зохион байгууллаа.Зөвлөгөөнд дээрх сумдад гарсан гэмт хэрэг, зөрчлийн хэргийн тоон мэдээ, шийдвэрлэлт, цаашид анхаарах асуудлын талаар мэдээлэл хийж, сумдын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн энэ оны эхний 11 сарын байдлаар хийсэн ажлын үр дүнг хэлэлцэж, дүгнэсэн байна. Мөн Алтай, Мөст сумдад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн зарим бүтээлч ажлуудыг танилцуулж, 2020 онд хийх ажлынхаа бодлого, чиглэлийг тодорхойлжээ.

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТЫГ зохион байгууллаа

Arslan.mn

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын газраас "Илрүүлэлт, оргодол, шийдвэрлэлт" нэгдсэн арга хэмжээний хүрээнд аймгийн Прокурорын газартай зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж, мөрдөн шалгах ажиллагаанд тулгарч байгаа хүндрэл бэрхшээл, шийдвэрлэх арга замын талаар хэлэлцлээ.

“ААВ, ЭЭЖ, БИ“ хөгжөөнт буухиа тэмцээнийг зохион байгууллаа

Arslan.mn

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгаас алба хаагчдын дунд "Аав, ээж, би" хөгжөөнт буухиа тэмцээнийг зохион байгууллаа. Хөгжөөнт буухиа тэмцээнийг "Супер аав", "Супер ээж", "Супер хүүхэд", "Супер гэр бүл" гэсэн 4 үе шаттайгаар зохион байгуулсан бөгөөд багийн нийлбэр дүнгээр тэргүүн байрыг Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Н.Наранбаатарын гэр бүл, дэд байрыг Захиргааны удирдлагын тасгийн цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч Л.Лхагвасүрэнгийн гэр бүл, гутгаар байрыг Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Батзаяагийн гэр бүл эзэлсэн байна.

Гэмт хэргийг шуурхай ИЛРҮҮЛСЭН алба хаагчдыг шагнав

Arslan.mn

Өмнөговь аймгийн Цагдаагийн газраас онц хүнд гэмт хэргийг мэргэжлийн ур чадвар гарган шуурхай илрүүлсэн : Эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Батзаяа,  Мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Диваажигмэд,  Мөрдөгч, цагдаагийн дэслэгч Г.Гантөр нар ЦЕГ-ын даргын тушаалаар "ЦАГДААГИЙН ГАВЪЯА" тэмдгээр шагнагдсаныг Цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Наранбаатар гардуулан өглөө. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610595
3 эможи

Ь
2019-11-17 15:58
.. ...аймаг дахь цагдаагийн газар гэж бичээрэй. Тэгж бичдэг шүү. Бусад аймаг нь яасан юм бэ. Үргэлж бидэнд мэдээлэл хүргэж байдагт баярлалаа
keyboard_arrow_up