COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 06, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Үндэсний фронтынхныг өдөөн турхирсан тохиолдолд тагнуулын байгууллагаас арга хэмжээ авахыг мэдэгдлээ

2019 оны 11 сарын 15

Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл "Монголын үндэсний фронт" нэгдэлд шаардлага хүргүүлжээ.

Arslan.mn

Уг шаардлагад:

МОНГОЛ УЛСЫН ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН АЛБАН ШААРДЛАГА

2019 оны 11 сарын 14 өдөр Дугаар 08   Улаанбаатар хот

“МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ФРОНТ”

ГЭХ НЭРЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ

БАЙГАА НЭГДЭЛД

“Монголын үндэсний фронт” гэх нэрийн дор 2019 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр зохион байгуулсан жагсаал, цуглааны үеэр тус нэгдлийн тэргүүн гэх иргэн Ш.Гантулга, дэд тэргүүн гэх иргэн Б.Батсайхан, Удирдах зөвлөлийн гишүүн гэх иргэн П.Шинжээравдан, Ц.Мөнхбаяр болон дэмжигч иргэн Г.Болдбаатар нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.2 /Төрийн эрх мэдпийг хууль бусаар авах, саатуулах/, 19.3 /Төрийн өндөр албан тушаалтны амь биед халдах/, 19.8 /Экстремист үйл ажиллагаа явуулах/-т заасан гэмт хэргийн шинжийг агуулсан яриа өгүүлэл гаргаж, бусдыг өдөөн турхирсан үйл ажиллагааг удаа дараа явууллаа.

Цаашид дээрх төрлийн гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх үүднээс Тагнуулын байгууллагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.15-д заасныг тус тус үндэслэн ШААРДАХ нь:

  1. “Монголын үндэсний фронт” гэх албан ёсны бүртгэлгүй нэгдлийн удирдагчдын зүгээс Үндсэн хуульт төрийн байгууллын эсрэг үйл ажиллагаа явуулах, гишүүд дэмжигчдийг гэмт хэрэг үйлдэх нөхцөлийг бүрдүүлэх, гэмт хэргийн шинжтэй үйлдэлд олон нийтийг уриалах, өдөөн турхирах аливаа үйлдэл гаргахгүй байх;
  2. Иргэдийг хүчирхийлэлд уриалсан, олон нийтийг эмх замбараагүй байдалд өдөөн хатгасан үйлдэл гаргахгүй байх;
  3. Цаашид Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, тэдгээрт нийцүүлэн гаргасан эрх зүйн актуудыг чанд мөрдөх;

Жич: Энэ шаардлагыг эс биелүүлж, гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагаа явуулах, гэмт хэрэг үйлдэх нөхцөлийг бүрдүүлэх, үүнд олон нийтийг уриалах, өдөөн турхирсан аливаа үйлдэл гаргах тохиолдолд тагнуулын байгууллагад хуулиар олгосон эрх хэмжээний хүрээнд зохих арга хэмжээ авахыг мэдэгдэж байна.

ДАРГА Д.ГЭРЭЛ

 

Эх сурвалж: Тагнуулын ерөнхий газар

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
3
ouch an post
confuse an post
angry an post
4
610527
10 эможи

Зочин
2019-11-18 00:38
Vnen shydarga gdg Mongold tvi ch algadaa
Зочин
2019-11-17 12:50
Бугд хууль бус замаар нэгдсэн учир энэ УИХ юу ч хийж чадахгуй! Итгэх боломжгуй юм харамсалтай нь
Зочин
2019-11-17 10:07
7-сарын1 нд 5 иргэнийг буудсан бол одоо 10-ыг буудна гэсэн үг үү Яаж инггэж дарамталж чадаж байна аа
Зочин
2019-11-17 10:04
7- сарын 1 нд 5 иргэнийг буудсан бол одоо 10-ыг буудна гэсэн үг үү
Davaa
2019-11-17 08:07
Ekh ojonchid hulgaichdaas buu ai. Tur geh yum odoo Mongold bahguia. Turiin ordon bolon yam tamgiin gazruudad ta naryn helsneer, bas BumYalalt, busad namyn darga naryn notolsnoor gemt heregtnuud uurlej bna. Ta naryn umnees gar hudelgeed uzeg, amia horloson hereg bolno. Ard tumnii dundaas turj adilhan deeremduulj baigaa tsereg tsagdaad hichneen shahavch hudelgej chadahgui. Odoo yag uzej tarah tsag bolood bna shuu.
зочин
2019-11-16 13:36
ихээхэн айждээ хөөрхий. гантулгаас эмээж айж байгаа юм байна.ингэж сүржигнэхийг бодоход сүрхий сандарч байгаа болотой айлгасан сзрдүүлсэн мэдэгдэл гаргаад .төрийн том толгойтнуудыг жаахан ч гэсэн сэртхийлгэн айлгасан гантулгад баяр хүргэе амжилт хүсэе
Зочин
2019-11-16 08:38
Муу зүйл хийхээ больчихоо
dd
2019-11-15 14:59
tegeed hazgai murui heltei gantulga eronhiilogch boloh yumuu
Зочин
2019-11-15 13:22
Javhaa
2019-11-15 11:46
Temtsex xeregtei
Хангай
2019-11-15 11:21
Хууль бус УИХ гэдэг нь тогтоогдсон. Хууль бусаар төрийн эрхийг авсан хүмүүс юун хууль яриад бгаам бэ. Хууль бус эрх баригчдыг хууль бусаар л унагана. Өөрсдөө хууль мөрддөг ч юм шиг новшнууд чинь.
gantulgad
2019-11-15 09:45
odoo naad elii balai yum yarij yavdagaa bolitsgoo. uursdiin uhaan bhgui, hun dagaj savsganasan heden nuhuduudiig uduun turhiraad bj bolohgui. ta nariig dagaad savsaganaad bgaa nuhuduud uursdiiguu yu hiij bgaag medehgui, tiim uhamsar ch bhgui humuus.
Иргэн
2019-11-15 09:09
Тэдгээр эксремистүүд хуульгүй оронд амьдарч байгаа юм шиг аашилж байна лээ. Хойноос нь дагаж савсаганан учир үл мэдэх залуус хүртэл олон нийтийн сүлжээгээр дүүрэн. Улс орон хэдийгээр ядуу зүдүү байгаа ч гэсэн бүх хүмүүст тэгш боломж байгаа, хүний амьдрал өөрөө өөрөөс нь хамаарна хэн нэгэн улс төрч амьдрал өөднө татна гэж байхгүй гэдгийг бүх хүмүүс ойлгомоор байна.
keyboard_arrow_up