COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Тэнсэн харгалзах ялтай 26 хүн ахин хар тамхи хэрэглэгдсэн нь тогтоогдлоо

2019 оны 11 сарын 13

Arslan.mn

Нийслэл, дүүргийн хэмжээнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг үйлдэж, шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх албадлагын арга хэмжээ авагдсан 60 гаруй хүнийг Нийслэлийн прокурорын газраас гэнэтийн байдлаар шалгаж шинжилгээнд хамруулахад 26 хүн дээрх бодисыг хэрэглэсэн болох нь Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.

Иймд тус газраас шинжилгээний дүнг үндэслэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн хүмүүсийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулж, Эрүүгийн хуульд заасан хорих ялаар солиулах ажлыг эхлүүлээд байна.

Цаашид дээрх арга хэмжээг нийслэл, дүүргийн хэмжээнд тогтмол зохион байгуулж, Прокурорын байгууллагаас 2019 онд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэхэд хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохион байгуулж ажиллахад Нийслэлийн прокурорын газраас онцгой анхаарч байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
1
610445
6 эможи

Oyun
2019-11-16 19:48
Shalgah ni zuv zuitei. Hend gedgiig ni l sudlah ni zuv
Зочин
2019-11-14 19:32
tense xargalzax yl gej bdggui yl tensex l geh bsg yum aa ....
Зочин
2019-11-13 22:30
иргэн
2019-11-13 14:52
Монголыг хар тамхинд уусгах гэсэн гадны захиалгаар хийсэн хуулийн заалт бишүү
keyboard_arrow_up