COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЦАГ АГААР: Цаг агаарын аюултай үзэгдлээс СЭРЭМЖЛҮҮЛЭВ

2019 оны 11 сарын 12

Arslan.mn

ЦУОШГ-аас цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүллээ. Тухайлбал, энэ долоо хоногийн эхээр болон сүүлчээр цас орж, цасан шуурга шуурч, эрс хүйтрэх гэнэ.

12, 17-нд ихэнх нутгаар, 13-нд зүүн аймгуудын нутгаар, 16-нд нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна, 14-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 15-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орно. Салхи 13, 14-нд зарим газраар секундэд 13-15 метр, 12, 17-нд ихэнх нутгаар, 15-нд Алтайн салбар уулсаар, 16-нд нутгийн баруун хагаст түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүснэ. Агаарын температур эрс хүйтэрч Дархадын хотгор, Хөвсгөлийн уулс, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 14-19 градус, Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна. 14, 15-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610382
0 эможи

keyboard_arrow_up