COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

С.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарт холбогдох хэргийг прокурорт шилжүүлжээ

2019 оны 11 сарын 11

Arslan.mn

Авлигатай тэмцэх газраас олны анхаарал татсан, удаан хугацаанд шалгагдсан хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн талаар мэдээллээ.

Тухайлбал, Оюу толгойн гэрээтэй холбоотой С.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарт холбогдох хэрэг, Улаанбаатар хотын дарга асан Э.Бат-Үүлд холбогдох хэрэг, Ерөнхий сайд асан М.Энхсайхан нарт холбогдох хэрэг, ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг болон ЖДҮХС-гийн эрх бүхий албан тушаалтнуудад холбогдох хэрэг, Салхитын мөнгөний ордтой холбоотой шүүгч нарт холбогдох хэрэг, Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга асан Б.Шинэбаатар, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбат нарт холбогдох хэрэг, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Л.Пүрэвбаатар нарт холбогдох хэрэг зэрэг орж байна.

Зөвхөн аравдугаар сард л гэхэд 32 эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн байна.

Түүнчлэн сүүлийн үед шинээр шалгасан хэргүүдийг шуурхай шалгаж, эрх бүхий байгууллагад шилжүүлэв. Та бүхэн мэдэж байгаачлан Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Д.Ганбат, ЗТХЯ-ны газрын даргаар ажиллаж байсан Д.Доржханд, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Ч.Алтанхуяг, "ДЦС-2" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал С.Бямбаахүү нарт холбогдох хэргүүдийг шалгах ажиллагааг 1-2 сарын хугацаанд дуусгаж прокурор, шүүх рүү шилжүүллээ гэдгийг АТГ-аас мэдээллээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610351
0 эможи

Зочин
2019-11-11 21:39
Зочин
2019-11-11 13:35
зочин 2019-11-11 13:34 худал үнэн нь мэдэгдэхгүй баахан попорсон улсуудын амаар олон оронтой тоо яриад зарлаад түүнийгээ шийдэж чадахгүй байхлаар авилгад идэгдсэн,түүнийгээ шийддэггүй хэмээн гадаад оронд харагдаад бхлаар саарал жагсаалтанд оролгүй яахав дээ.Худлаа нам хооронд бүлэглэл хоорондын өс хонзонгийн хойноос хөөцөлдөж цаг нар ,хөрөнга мөнгө барахаа болиул яасийн бэээ
ИРГЭН
2019-11-11 12:54
УРВАГЧ ХУЛГАЙЧУУДЫН ЦУС НУЛИМАС ХАРААЛТАЙ МӨНГӨӨР ХАХУУЛЬДАГДСАН ШУДАРГА БУС ШҮҮХИЙГ ХАРАХ Л ҮЛДЭЖ БАЙНА.АРД ТҮМНИЙ ТЭМЦЛИЙН ЭРЧИЙГ ШҮҮХИЙН ШИЙДВЭРЭЭС ШАЛТГААЛНА.ХАРЖ Л БАЙЯ.
keyboard_arrow_up