COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ШУУРХАЙ: Д.Одбаярт холбогдох хэргийг ПРОКУРОРТ шилжүүлжээ

2019 оны 11 сарын 08

Arslan.mn

Инчеон хотын цагдаагийн байгууллагаас ҮХЦ-ийн дарга Д.Одбаярт холбогдох хэргийг БНСУ-ын Нисэхийн аюугүй байдлын тухай хуулийг зөрчсөн гэх үндэслэлээр прокурорт шилжүүлсэн гэдгээ өнөөдөр мэдэгджээ.

Өнгөрсөн долоо хоногт Korean Air компанийн нисэх онгоцоор зорчиж байхдаа нислэгийн багийн гишүүнд бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт холбогдуулан Монгол Улсын ҮХЦ-ийн дарга Д.Одбаярыг Өмнөд Солонгост саатуулан шалгаж байгаа. Өчигдөр түүнээс байцаалт авах хугацааг 10 хоног байхаар тогтож, энэ хугцаанд түүнийг хилээр гарахгүй байх шийдвэр гаргасан.

Д.Одбаяр нь лхагва гаригт болсон байцаалтын үеэр “Би согтуу байсан. Тиймээс юу ч санахгүй байна. Хохирогч тэгж мэдүүлсэн бол би архины нөлөөнд автаж, тийм үйлдэл гаргасан байж магадгүй” гэсэн утгатай мэдүүлэг өгсөн байдаг.

Гэрч, хохирогчдын мэдүүлж буйгаар Д.Одбаяр болон А нар нь тухайн өдөр согтуурууах ундаа хэрэглэсэн байсан ба онгоцны ариун цэврийн өрөөний ойролцоо 20 орчим насны үйлчлэгч бүсгүйн гуянд хүрсэн гэжээ. Харин хамт явж байсан А нь хэд хэдэн удаа шар айраг өгөхийг шаардан өөр нэгэн үйлчлэгч бүсгүйг мөрөөр нь тэвэрч бэлгийн дарамт учруулсан гэгдэж байгаа юм.

Эх сурвалж: en.yna.co.kr
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
610229
2 эможи

Zochin
2019-11-09 18:06
Hvrler chi uuruu bitgii huts Odbayar cham shig araatan bish
Хүрлээ
2019-11-09 12:49
Аа тэгвэл өөрийн онгоцондоо өөрийн стёардеса дарамтлаад өгзөгииг нь илээд яваху айн гуцанда чи
Зочин
2019-11-09 07:19
Энэ үйл явдал нэг өдөр болох л байсан. Муу хэлэх хүн олон ч эргээд нэг сайн бодоцгооё. Хүний онгоц хүний нутаг шүү. Бид чинь дээр доргүй хэнэггүй учир ийм явдалд өртөх магадлал их ээ. Үндэсний агаарын тээвэр үйлчилгээгээ сайжруулаад үнээ бууруулаад байдаг бол улсын маань нэр ингэж доошоо орохгүй байсан байх гэж бодож байна. Орчуулагч нь монгол зангаа л гаргаж, уучилж чадаж байгаа бололтой. Гудиггүй монголчууд минь дээр доргүй эх орноо л хөгжүүлж байж л тэр дэлхийн "соёлтой" гэгдэх орнуудын ёс зүйд нийцэж амьдрах байх даа.
Зочин
2019-11-08 22:27
Бид адгийн шаарнуудыг дээрээ залсан бидний буруу юм даа.
Зочин
2019-11-08 13:06
Зочин
2019-11-08 11:39
keyboard_arrow_up