COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 14, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Өөд газар байрлуулсан машин нь буцаж өнхрөн жолоочоо мөргөсний улмаас амиа алджээ

2019 оны 11 сарын 06

Arslan.mn

Өөд газар байрлуулсан машин нь буцаж өнхрөн жолоочоо мөргөсний улмаас амиа алджээ.

Тодруулбал, 2019 оны 11 дүгээр сарын 6-ны өглөө буюу өнөөдөр 08:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт "Тоёота Приус" маркийн машины жолооч тээврийн хэрэгслээ гараашаас гаргаад өөд газарт тавьчихаад, буцаж хаалгаа хаах үед машин нь өнхөрч, тухайн иргэнийг ханатай хавчин амь нас нь эрсдсэн харамсалтай осол гарчээ. Талийгаач залуу нь 25 настай байжээ.

Иймд жолооч та бүхэн тээврийн хэрэгслээ уруу болон өөд газар байрлуулахгүй байх, хэрэв байрлуулсан тохиолдолд карданаа татах зэргээр аюулгүй байдлаа сайн хангаж болгоомжтой байхыг Тээврийн цагдаагийн албанаас онцгойлон анхаарууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
610134
3 эможи

Ah
2019-11-14 11:19
Ийм асуудал дээр тоёото компанид гомдол гаргаж болох уу уг нь өнхрөх ёсгүй биздээ
Зочин
2019-11-06 20:32
keyboard_arrow_up