COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ҮХЦ: Өөр иргэний гаргасан үйлдлийг цэцийн даргад хамаатуулах гэж оролдсон байна

2019 оны 11 сарын 01

Arslan.mn

Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяртай холбоотой асуудлаар тус газраас дараах мэдэгдлийг гаргажээ.

МЭДЭГДЭЛ

Хэвлэл, мэдээллийн зарим хэрэгслээр “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр болон түүнийг дагалдан явсан А нар аравдугаар сарын 31-ний өдөрУлаанбаатараас Сөүлийн чиглэлийн онгоцоор зорчиж явахдаа онгоцны үйлчлэгч бүсгүйн биед гар хүрч “бэлгийн халдлага” үйлдсэн хэргээр цагдаад баригдсан байна. Тэрбээр Улаанбаатар- Сөүл чиглэлийн нислэгээр Индонез улсад болох Олон улсын Цэцийн гишүүдийн хуралд оролцохоор Солонгосоор дамжин зорчиж явахдаа энэ хэрэгт холбогдсон гэдгийг баттай эх сурвалж мэдээллээ.” гэж мэдээлжээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Индонези Улсад болох Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн хуралд оролцохоор  БНСУ-аар дамжин зорчиж явсан юм.

Ийнхүү нислэгийн үеэр Үндсэн хуулийн цэцийн даргын арын эгнээнд сууж явсан  нэгэн Монгол иргэний гаргасан байж болзошгүй үйлдлийг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргад хамаатуулах гэж оролдсон байна.

Иймд Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр уг асуудлаар холбогдох байгууллагад хандсан болно.

Үндсэн хуулийн цэцийн даргатай холбоотой дээрх мэдээлэл нь  үнэн бодит байдал огт нийцэхгүй болохыг  хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Үндсэн хуулийн цэцийн Хэвлэл, мэдээллийн төлөөлөгч

2019 оны 11 дүгээр сарын 01

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
3
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
1
angry an post
4
609985
10 эможи

Иргэн
2019-11-05 13:55
Өөрсдөдөө ингэж л хир халдаадаггүй хүмүүс ш дээ. Цайрчихсан, ичдэггүй хүмүүс.
Батмөнх
2019-11-04 14:40
Аргагүй шүү дээ. Гантулга хүчин хийчихээд байхад, Мурат солиотой зүйл хийчихээд байхад яагаа ч үгүй юм чёинь Одбаярын зөв.Одбаяраа гүрийгээд байгаарай
Бөө
2019-11-03 23:44
Нүдний булайгууд дүр эсгэгчид
Zochin
2019-11-03 19:33
Hudlaa baih oo solongosiin ongotsnii uilchlegch nar uneheer surjin zantai huuhnuud sanaandgui ymiig sur bolgodiin moo
Зочин
2019-11-03 07:48
Кк
2019-11-02 11:35
Онгоцны 00 н үүдэнд зогсож байгаад хажуугаар өнгөрсөн үйлчлэгчийн бөгсийг базсан гэнэ лээ. Энд тийм андуурал гарахаар юм юу байна. Бас хамт явсан нэг нь саймширч өөр нэг үйлчлэгчийг мөрөөр нь тэвэрч авсан гэж байгаа. Эдгээр үйлдэлүүд хүн андуураад гүтгээд байх шаардлага байхгүй биз дээ. Тэр хүмүүс бас хүнийг гүтгэвэл хариуцлага хүлээнэ гэдэгээ мэддэг том хариуцлагатай компаний ажилчид шүү дээ. Ямар хамт явсан зорчигчийн бөгсөнд хүрсэн биш. Нэг онгоцонд явсан зорчигчид суудалдаа суух гээд бөгсөнд хүрэх битгий хэл өвөр дээр суух нь холгүй болдог биз дээ. Тэглээ гээд далимдуулаад бөгсийг базаад байдаггүй л биз дээ. Нөгөөдүүл нь ч бөгсөнд санамсаргүйгээ хүрлээ гээд бөөн юм болдоггүй биз дээ. Санаатай санаандгүй 2 бол тэнгэр газар шиг ялгаатай хө
zochin
2019-11-02 05:43
энэ цэц гэж ямар ч хэрэггүй сул цалин авсан зөнөсөн хэдэн юмыг болимоор юмаа
zochin
2019-11-02 05:42
за ёстой магадгүй шүү манай хөгшин дарга нар өөрсдийгөө аймаар эрх дархтай гэж боддог дээр нь юм уусан биз ай даа энэ дарга нар уу
Зочин
2019-11-02 02:25
зочин
2019-11-01 18:55
Занданшатар,УХЦ 2-оор мэдэгдэл хийлгэж бгаад,гадаадаас ирээд онгоцны уйлчлэгч эсвэл хэн нэгэн руу дайралт хийж гурийхээр шийджээ,ойлгомжтой байна,солонгос уйлчлгэгчид манай хуний ггутгэх ямар хэрэг бгаан!!!Тэгээд ч Одбаяр андуурахаар царайтай хун мон уу, тэр хэдхэн хун дотор.
keyboard_arrow_up