COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Б.Баатархүү: Цагдаагийн байгууллагаас сэтгүүлчийг тагнаж, чагнасан үйлдэл байхгүй

2019 оны 11 сарын 01

Arslan.mn

Нэр бүхий найман сэтгүүлчийг цагдаагийн байгууллагаас тагнаж, чагнасан гэх асуудлаар ХЗДХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Жанчивдорж, ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү нар өнөөдөр тайлбар мэдээлэл өглөө.

Энэ талаар ХЗДХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Жанчивдорж  "Сая МСНЭ-ээс мэдээлэл хийлээ. Тус мэдээлэлд "ХЗДХ-ийн сайдад удаа дараа албан бичиг хүргүүлсэн. Хариугаа авмаар байна" гэж ярилаа.

2018-2019 онд МСНЭ-ээс ХЗДХ-ийн яаманд таван албан бичиг ирсэн байдаг. Эдгээр бичиг нь Хүсэлт хүргүүлэх тухай, Санал хүргүүлэх тухай, Мэдээлэл авах тухай, Хамтран ажиллах хүсэлт гаргах тухай гэсэн агуулагатай албан бичгүүд л байгаа. Энэ дунд МСНЭ-ийнхний яриад байгаа 2018 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдрийн 1/91 тоот албан бичиг  байхгүй. Тэр бичиг нь яаманд ирээгүй байна." гэв.

Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү "Сэтгүүлчийг тагнаж чагнасан гэх асуудал өнөөдөр яригдаж байгаа асуудал биш. 2018 онд уг мэдээлэл гарах болсны дараа манайхаас "Ийм асуудал байхгүй" гэх тайлбарыг өгч байсан. Тухайн үед  шалгаад уг асуудал гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна. Өөрөөр хэлбэл сэтгүүлчийг тагнаж, чагнасан асуудал байхгүй байна гээд Нийслэлийн прокурорын газраас хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Өнөөдрийн байдлаар сэтгүүлчийг мэргэжлийн үйл ажиллагаатай нь холбоотойгоор эрүүгийн хэрэг үүсгэсэн тохиолдол алга байна. Гүтгэх, доромжлох гэдэг дээр хэд хэдэн зөрчлийн хэрэг байгаа.

Хэрвээ тагнуулж, чагнуулсан сэтгүүлч, редакц байгаа бол гомдлоо эрх бүхий байгууллагад гаргах нь нээлттэй. Цагдаагийн байгууллагаас сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотойгоор тагнаж, чагнасан үйлдэл байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. Энэ буруу ташаа мэдээлэлд өмнө нь залруулга хийж байсан. " гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609973
1 эможи

Зочин
2019-11-03 07:46
Зочин
2019-11-01 16:25
keyboard_arrow_up